Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы 32 лагшин

Дээд төрөлхтөн буюу Бурхан багшийн бие нь эгэл хүнийхээс давуу олон сайн шинж чанартай байдгийг гучин хоёр лагшин хэмээн монгол хэлнээ орчуулдаг уламжлалтай. Энэхүү Бурхан багшийн 32 сайн шинжийг доорхи байдлаар судар номонд өгүүлдэг.

1.Тэргүүн үснир (толгойн үсний хүндэтгэл) лүгээ төгссөн. (Эгэл хүнээс 4 хуруу том)
2.Тэргүүний үснир нь нар зөв эргэсэн
3.Сангийн үснир нь хөмсөгний завсараа нар зөв эргэсэн ба нар сарнаас ч үлэмж гэрэлтэх бөгөөд цайвар зөөлөн.
4.Мэлмий нь хөхөмдөг эрдэнэ мэт өнгөтэй.
5.Сормуус нь сүргийн манлайнх (зааных) мэт дээд доод нь үл нийлэлдэх
6.Дөчин цахиур (шүдний хүндэтгэл) төгс бөгөөд дээд доод нь тэгш хорь.
7.Цахиур нь тэгшхэн
8.Цахиур нь хоорондоо завсаргүй нягт сайн
9.Цахиур нь маш цагаан өнгөтэй
10.Муу амтат ч эрхэм амтат мэт мэдрэгдэх
11.Хацар нь арслангийнх мэт толь шиг төгрөг, дэлгэр
12.Хэлний нимгэн, урт нь нүүрний хот мандлыг бүрхэх болой
13.Зарлиг (сургаалын хүндэтгэл) нь Эсэрвагийн эгшиг мэт ойр хол бүгдэд тэгш, тод
14.Царвууны тэргүүн нь хүзүүн лүгээ барилдсан маш төгрөг
15.Хоёр мутрын ар, хоёр бойвын (хөлний хүндэтгэл) өлмий, хоёр мөр, шил эдгээр долоо нь товгор
16.Эгэм мөр нь дэлгэр
17.Арьс нь нимгэн бөгөөд алтан өнгөт
18.Боссоор үл бөхийх атал мутар (гарны хүндэтгэл) нь өвдөгтөө хүрсэн
19.Цээж нь дэлгэр, агуу арслан мэт
20.Лагшин (биений хүндэтгэл) нь няградхо мод мэт хөндлөн гулт сацуу
21.Үс нь нэжгээдчилэн ургаад, нар зөв эргэсэн
22.Шар үс нь нэжгээдчилэн дээшид хандсан
23.Нууцын орон нь дотогш шингэсэн заан эрдэнэ мэт
24.Гуя нь сайхан мөхрөг (бөөрөнхий)
25.Өвдөгийн тойг нь үл товойсон
26.Мутар хийгээд бойвны толио нь зөөлөн, залуу мяраат
27.Мутар хийгээд бойвын хурууд нь галуун хаан мэт их эрдэнийн тороор холболдсон.
28.Мутар хийгээд бойвын толиондоо хүрдний тэмдэгтэй
29.Хурууд нь урт
30.Бойв батад оршсон нь яст мэлхий мэт
31.Бойвын өсгий нь бойвын толионы дөрөвний нэгээс хэтэрсэн
32.Бойвын шилбэ булчин нь бодь гөрөөснийх мэт огоот тэгш, дэлгэр

  • ЗочинFebruary 27, 2012

    goy yum bn bayarllaa

  • ЗочинJuly 19, 2013

    Сайхан санагдлаа, Бурхан багшид даган баясаж байна.

Бусад мэдээлэл