Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Буддын шашин Монголд дэлгэрсэн нь

Монголд Бурханы шашин яагаад тархсан вэ гэдэг дээр хүмүүс янзан бүрээр л ярьдаг. Ихэнхи хүмүүс Бурханы шашин Монголчуудын баатарлаг, цөс ихтэй, дайчин зан чанарыг дарж номхоруулан хүлцэнгүй байлгах үүднээс зориудаар оруулж ирсэн мэт ярих нь элбэг. Бурханы шашин, Монголд түгэн дэлгэрсэн шалтгаан, энэ арай биш юм л даа. Ингээд яагаад биш гэдгийг миний бие бээр баримттай өгүүлэх нь:
Бурханы шашин, Монголчуудын цөс ихтэй, дайчин баатарлаг зан чанарыг номхотгон, бусдад хүлцэнгүй дагаар байлгахын тулд анх нэвтрүүлсэн гэж үзвэл үүнийг Манжийн дарангуйлалтай холбон ойлгохоос өөр аргагүй бус уу. Өөрөөр хэлбэл, бид Манжийн дарангуйлалд 200н жил байж, 20-р зууны эхэн үед ангижирсан гэж түүхэн бичиг баримт дээр тэмдэглэсэн байдаг нь үнэн болвоос Бурханы Шашин, Монголд 1700-иад оноос анх нэвтэрсэн гэж үзэх үндэстэй билээ. Гэтэл үгүй юмаа. Бурханы шашин Монголд анхан, дунд, хожуу үе гэж гурвантаа дэлгэрч байсан бөгөөд манжийн үеийнхэтэй ойролцоо нь хожуу дэлгэрэлтийн үе юм. Энэ нь 16-р зууны үе буюу тодруулбал 1578 он гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ үед нэвтрэхдээ зорилго нь, Бусдыг мунхруулах бус, Бурханы сургаалийн үндсэн ухаан болох “Бурханы хутагт хүрэхийг хүссэн энгийн хүмүүст зориулсан зам мөрийг заадаг Энэ зам мөр нь бусдыг хорлохгүй байх ариун сахил санваарыг сахиж амьдрахаас эхлэх ба түүгээр дамжуулан өөртөө амар амгалан бүрдүүлэх замаар бусдад амар амгаланг түгээх” гэх түгээхэд оршиж байсан билээ. Харин бусдыг мунхруулах гэдэг дээр бол мэдээж Монголчуудын олноороо гүнээ сүсэглэж байсан тэрхүү ухаан дээр одоогоор бол жаахан өөр менежмент хийгээд, хар PR шургуулаад, тархи угаах зэвсэг болгохоор Манжууд хожмоо өөрчлөлт хийж мушигсан нь илт байдаг. За одоо ингээд Бурханы сургааль Монголд хожуу үеийн дэлгэрэлтийн түүхийг өгүүлэх эх сурвалжит баримтыг сөхөе.

Арванзургаадугаар зууны үед Монголын цэрэг дайчид, Хятадад “Гэлүгвэ” (Шар Малгайтан) ёсны нэгэн хуврагыг олзлон баривчилжээ. Хуврагын биеэ авч явах намба байдал нь, цэргүүдэд гайхагдсан тул өөрийн Алтан Хаанд аваачжээ. Монголын их хаанд өнөөх хуврага өндөр сэтгэгдэл төрүүлсэн тул хуврагын багш Содном Жамцыг Монголд ирэхийг тушаалаа. Энэ зарлиг нь цаанаа, хэрэв ирэхгүй бол Төвд орныг Төвд орныг дайрна гэсэн утгатай байжээ. Тиймээс 1578 онд Содном Жамц Монголд морилж Алтан хааны багш боллоо. Хаан зарлиг буулган Бурханы шашиныг Монголчууд шүтэх болсон билээ.
Алтан хаан Содном Жамц багшдаа “Далай мэт гүн мэдлэгтэй” гэсэн утгыг бэлгэдэн “Далай лам” хэмээх болжээ. Гэлүгва ёсыг үндэслэгч Богд Зонховын хоёр их шавийн нэг Гэндэн Дүвийн хойд дүр Гэндэн Жамц, Гэндэн жамцын хойд дүр нь Содном Жамц байсан учраас Гуравдугаар “Далай Лам” хэмээн алдаршуулжээ. Өмнөх хоёр дүрд энэ алдрыг мөн адил дуурсгах болжээ.

Монголд түгсэн түүх товчхондоо ийм буй. Монголчуудад Бурханы шашин шүтэхийг хүчээр хэзээ ч тулгаагүй юм. Урьд байгаагүй цэргийн амжилтаар Монгол удирдагчид болон цэргүүд хүссэн эд зүйлээ олон, эрх мэдэл, эд хөрөнгөтэй байсан ч хүссэн аз жаргалд хүргэж чадахгүй байсан нь, Бурханы сургаалийн үндсэн үнэнд сэтгэлээ нээхэд хүргэсэн юм. Өнөөдөр хөгжилтэй орнуудад Бурханы шашиныг сонирхож байгааг мөн ийм шалтгаанаар тайлбарлаж боолно. Өөрөөр хэлбэл, жаргалд умбаж, элбэг хангалуун амьдрах тусмаа сэтгэл улам ханахгүй олон зүйлд шунах нь их болж, урам хугарсаар хүний сэтгэл өөрөө хоосордог. Иймээс хүмүүс ихэнхи тохиолдолд амьдралаас зовлон, жаргал гэж чухам юу болохын учир шалтгааныг хайх болдог юм. Харин зовлон, жаргалын шалтгаан, утга учрыг тайлж өгдөг ганц зам бол Бурханы сургааль билээ.

Бурханы шашны гурвантаа дэлгэрч байсан түүхийг сөхвөл

Буддын шашин Монголын газар нутагт анх НТӨ 3-2-р зуунд орж ирсэн тухай баримт нотолгоо нь Модун шаньюйн үе буюу НТӨ 209 - 174 оноор огноологдсон байдаг. Энэ үеэс эхлэн он цагийн турш цэцэглэн хөгжин, гандан буурч ирсний эрхээр сэтгэгчид ном зохиолоо туурвин ирсэн байдаг.

Монголын нэгдсэн их гүрний үе буюу 1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг эх хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Сантидевагийн бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам Бурханы түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "Бурханы Арван Хоёр Мөр", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.

Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг.

14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур", "Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны (1592-1636) үед бүрэн орчуулж дууссан байна.

Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар 14-р зууны сүүл гэхэд гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна.

Буддын гүн ухаан бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддын шашин нь төрийн шашин байжээ.

Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг.

Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу 16-р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570-аад онд Түмэдийн Алтан хан "Далай Лам" хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосноос хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ.

  • ЗочинSeptember 21, 2012

    Бурханы шашин Монголд гэрэл гэгээ, соёл иргэншил, боловсрол, оюуны цэнгэлийг авчирсан.

  • ЗочинApril 16, 2013

    Бурханы шашин монголыг сэргээн босгосон

Бусад мэдээлэл