Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хуруун эрхт Ангулимала

Ангулимала гэх нэгэн эр нэгэн тэрсүүдийн багшийн шавь байжээ. Тэр багш нь эхнэртэй бөгөөд эхнэр нь Ангулимала мөн талтай байжээ. Нэгэн удаа багш нь гадуур явсан хойгуур эхнэр нь түүн рүү ойртоход Ангулимала дургүйцэн холдож гэнэ. Эхнэр нь үүнд ихэд дургүйцэн уурлаж багшийг нь ирэх үед Ангулимала намайг оролдсон үүнээс арга хэмжээ ав гэж худал хэлэхэд багш нь дотроо ихэд ууралсан боловч гаднаа тоосон шинжгүй байлаа. Ангулималаа их том биетэй хүн тул багш нь түүнийг нударгаар барахгүй гэдэгээ мэддэг бөгөөд түүнийг хорлох аргийг сөвөгчлөн бодсоны эцэст түүний буяныг нь доройтуулвал хорлож болох юм хэмээн сэтгэв. Ингээд багш нь шавьдаа чи 1000 хүний хуруу цуглуулаад эр. Тэгвэл чи их шид бүтээлтэй болох төдийгүй би чамд увидас хайрлая хэмээн хэлжээ. Ингээд Ангулимала багшийгаа их шүтдэг түүнийг ихэд дээдэлдэг байсан учир түүний юу хий гэснийг гүйцэлдүүлэхээр юу ч бодолгүй аян замд гарчээ. Ингээд тэрээр 999 хүний амийг хөнөөж, хөнөөсөн хүнийхээ нэг хурууг хэрчиж аваад хэлхэн хүзүүндээ зүүсэн байжээ! Зарим хүн Ангулималаг алуурчин гэж байхад зарим нь чөтгөр гэлцдэг байв. Тэгэх шалтгаан байсан хэрэг. Хүмүүс түүнээс үхтлээ айдаг байв! Том биетэй бөгөөд маш хүчтэй, хэрцгий болохоор нь хэн ч түүнд халдаж зүрхэлдэггүй байлаа. Ангулимала толгойн орой дээр суудаг, ан хийхээр бууж ирдэг байжээ. Тэр зөвхөн хүн агнадаг, хайр найргүй хөнөөдөг байв. Ингээд Ангулимала зүүсэн хэлхээндээ 1000 дахь хуруу нэмэхээр эрэлд гарахдаа Буддаг “түүний” толгойн дэргэдүүр өнгөрч явахтай таарчихжээ. Ангулимала Буддаг хараад, “Энэ тун сайхан хүн байна. Мэдлээ! Мянга дахь хуруутай боллоо хэмээн араас нь хөөхөд Будда яваагүй мөртлөө гүйцэгдэхгүй байв. Ангулимала сүүлдээ цөхөрч Бурхан багшийн эрдэмийг бишрэн түүний царайг харангуут л догшин сэтгэл нь тайвширан олон зүйл ярилцсаны эцэст түүнд шавь оржээ. Хожим үнэхээр буруу замаар явсан байжээ гэдэгээ ухаарч ихэд гэмшин Архад болсон түүхтэй байдаг.

    Бусад мэдээлэл