2014-11-07 | Нийтэлсэн:admin
Үгийг бүү мөшгө, утгыг мөшгө.
Үгийг мөшгөх нь тэнгэрийн хаяа эрэх шиг.
Утгыг тасалсан цагт үг аяндаа тасарна.
Үзэгдлийг бүү шийд, сэтгэлийг шийд.
Үзэгдлийг шийдэх гэвэл сүүдрээ барихын үлгэр.
2014-11-06 | Нийтэлсэн:admin
Чи эгнэшгүй хүчит баатар болж болно. Гэвч билгийн дээд хүчийг эзэмшээгүй бол орчлонгийн тулаанаас хэзээ ч мултрахгүй. Тийм учир билгийн дээд хүчийг эзэмш!
Чи Загарвардийн хаан адил эрх мэдлийг эрхшээж болно. Гэвч өөрийнхөө сэтгэлд эзэн суугаагүй бол эрх
2014-11-06 | Нийтэлсэн:admin
Шунал гэдэг авах сэтгэл
Уур гэдэг омог сэтгэл
Мунхаг гэдэг өөриймсөх сэтгэл
Эдгээр бүгд хүслээс ундарч Би-д хурана
2014-10-05 | Нийтэлсэн:admin
Нэгэн удаа хүр хорхойн шүлсэн үүрнээс эрвээхэй гарахаар болж, бяцхан ан цав үүрэнд бий болов. Санаандгүйгээр нэг хүн энэ үйл явцыг олон цагаар ажиглан зогсож байв.Нэлээд хугацаа өнгөрсөн ч эрвээхэй бүх чадлаараа хичээгээд ч үүрнээсээ гарч чадсангүй.
2014-10-04 | Нийтэлсэн:purevsukh
Юу ч үгүй хоосон атлаа баян тансгийн оргилд гарч суух нэгэн зүйл. Бүрхэх үүл мэт саад тотгорын дунд өчүүхэн ч хорлолгүй явах нэгэн зүйл. Уул хад дээрээс нурах адил зовлон зүдгүүрийн дунд их амгаланг олох нэгэн зүйл.
2014-10-03 | Нийтэлсэн:admin
Ум Аа Хум, Ум Аа Хум, Ум Аа Хум
Ум тансаг болсон адистидийн шидийг хур мэт өршөөн зохиож,
лам гурван эрдэнэ хийгээд баатар тансаг шажны сахиусны чуулган
нугууд бээр егүзэр миний хийморийг дээш өргөн дэлгэрүүл. Амьд
хүчин бээр харийн өнгийг дараад цага
2014-09-20 | Нийтэлсэн:admin
Хүн харгүй аглаг уулнаа суухуйн цаг дор
Хүрээ хотын үймээнт амьдралыг бүү дурьдан сана
Балгасны үйлийг санаваас сэтгэл шимнуст түйдэх тул
Ба бүрэн сэтгэлээ эрхээшээвээс өөрөө тонилмой
2014-09-20 | Нийтэлсэн:admin
Энэ удаа бид "Тонилохуйн мөр" гэсэн гүр дууллыг төрөгсдийн манлай Марва лозава, Егүзэрисийн эрхит Богд Миларайва нарын хөргийн хамтаар та бүхэнд хүргэж байна. Мила Богд 18 жилийн турш дан халгайгаар хооллосноор үс нь хүртэл ногоон өнгөтэй болон хувирсан г
2014-09-04 | Нийтэлсэн:admin
Өдөр цаг бүхэн өлзий буян
Од гариг бүхэн онцгой сайн
Муу сэтгэлээ ялсан бүхэн зовлон үгүй
Мунхагийн нойроос сэрсэн бүхэн чадал төгөлдөр
Найман гэгээн хэмээх судараас
2014-08-15 | Нийтэлсэн:admin
Фэйсбүүкээр тэнэж яваад Х.Баасансүрэн ламын гараа зүрхэндээ нааж, нүдээ үл ялиг аниад “Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай, Намрын будан бүрхчихнэ шүү, ай хөөрхий” хэмээн дуулж суугаа бичлэгийг санамсаргүй үзсэн нь өнгөрсөн хэдэн өдрийн сэтгэл хөдлөлийн ми