Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.
Нийтлэл

Инээх 10 зөвлөгөө

Бид аливааг хооронд нь харьцуулж эхэлснээр өнгөрснийг санагалзах, ирээдүйд санаашрах, нэгнээс нөгөөг илүү дутуугаар үнэлэх, цаашлаад мууг сайнаар солих шуналд автах зэргээр хэрэгтэй хэрэггүй юмс бодож, оюун нервээ барж байдаг.
Товчхондоо байгаа юмыг байг

Дэлгэрэнгүй >>

Далай лам: Хэрвээ хүсвэл миний эрүүл мэндийн төлөө уугаарай л даа

Дээрхийн гэгээнтэн 1935 оны зургадугаар сарын 6-нд төрсөн юм. Далай лам төрсөн өдөр тэмдэглэхийг дэмий цаг үрэх шалтгаан гэдэг. Тэрбээр Оросын бурхны шашинтнуудад зориулан төрсөн өдрөөрөөр ярилцлага өгөхөөс татгалзаагүй байна.

Дэлгэрэнгүй >>

Есөн шалтгаан

Увьдас ном үл бүтэх 9 шалтгаан
Бясалгал бүтээл замхрах 9 шалтгаан
Бүтээвч үл бүтэх үйлд үр үгүйн 9 шалтгаан
Сахиус хилэгнэн үйлдэх 9 шалтгаан
Хатууг бүтээвч үл бүтэх 9 шалтгаан
Буян барагдах 9 шалтгаан
Шид замхрах 9 шалтгаан
Чадал үл төрөх 9 шалтга

Дэлгэрэнгүй >>

Бодь сэтгэл /Гэгээрэхүй шүлгийн цомгоос/

Авралт бурхан, ном, хуврагын дээд
Ачит багшийн өлмий дор мөргөе
Арван зүгийн гурван цагийн бурхадын оройн дээд чухаг гурав
Аръяабал, Манзушир, Очирваань бурхадын өлмий дор мөргөе

Дэлгэрэнгүй >>

МЯЛ БОГДЫН ГҮР ДУУЛАЛ: СЭВАНРАЙВА ЛУГАА УЧИРСАН БӨЛӨГ

Байшин сав эд хөрөнгөнд сэтгэл уягдах нь
Балчир хөвгүүн өнгийн солонгонд бахдаж дурлах мэт
Балагтай тийм учир ёсонг сэтгэлдээ санагтун!

Тачаал шуналын цалманд хүзүү нэг углагдваас
Татвар нэхэгч түшмэл шиг салахгүй тул
Таалал оюундаа тэр ёсонг с

Дэлгэрэнгүй >>

Авшиг /Гэгээрэхүй шүлгийн цомгоос/

Авшиг гэдэг адислалын хүч нэг талаас
Ашиглаж хэрэглэх багшийн зөвшөөрөл нөгөө талаас
Авшигийг дагаж ариусал адистын хүч ирэх төдийгүй
Авралт бурхантай нэгдэх анхны агшинтай бид золгоно

Дэлгэрэнгүй >>

Мял Богдын гүр дуулал: САНЖАЙЖАВ ЛУГАА УЧИРСАН НЬ

Сэтгэл хэмээгч ганц л зүйл бөгөөд түүний нуугдсаныг эс олох, хөөвөөс үл гүйцэх, сарвайваас гарт эс баригдах төдийгүй сайтар даръя хэмээвч огт болдоггүй ажээ. Тэгсэн атал бас талбиваас эс тогтох, хөөгөөд үл одох, хурааваас үл цуглах, харъя гээд үл үзэгдэх

Дэлгэрэнгүй >>

Багш ба шавь / Гэгээрэхүй шүлгийн цомгоос /

Шавь бэлэн болоход багш гарч ирдэг гэж
Шастир номонд гэгээнтнүүд сургасан нь бий
Шавь бясалгаж шидийг олж билгүүнд хүрч болох ч
Шат дэс болон гэгээрлийг багшийн адислалын хүчээр олно гэнэ

Дэлгэрэнгүй >>

Мацаг барьж эрүүлжих нь

Buchinger–ийн эмчилгээний програм 1 – 3 долоо хоног үргэлжилдэг. Гэвч хоол сойход хамгийн хэцүү нь эхний 2 – 3 хоног л байдаг гэнэ. Энэ үеийг acidosis гэх бөгөөд, цусан дах хүчиллэг шинж ихсэхэд толгой өвдөж, дотор муухайрч, цуцамтгай болгодог аж.

Дэлгэрэнгүй >>

Бясалгал / Гэгээрэхүй шүлгийн цомгоос /

Бясалгал гэдэг бие хэл сэтгэлийн үйлдлийн давтамж
Бас тэгээд сэтгэлийг жолоодох урлаг ухаан
Бүр цаашилбал амьддаа үхэж сурах арга техник
Бурхантай ярилцах цаг түүнтэй нэвтрэх чимээгүй хэл

Дэлгэрэнгүй >>