Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Уур тэргvvтэн хорт сэтгэлтэй тэмцэхvй

Билиг оюун, нигvvлсэхvй хоёрыг эргэцvvлэн сайтар дадуулсны vр дvнд єнєєдєр уур хилэнд хууртагдахаа больж харин ч бvр тэднийг зохих хэмжээгээр цээрлvvлж чадаад байх болсон. Хичээл шамдал гаргасан хэн боловч сэтгэлээ эерэгээр єєрчилж чадах нь зуун хувийн магадлалтай болох нь єєрийн минь туулсан туршлагаас харагдсан билээ. Єєрчлєлтийг шууд бий болгох боломжгvй тул удаан хугацааны хичээл шамдал шаардагдах болно. Бодол оюундаа хувьсал хийнэ гэдэг юун тvрvvнд аль бодол санаа сэтгэлийг номхон, амарлингуй тайван болгож аль нь амаргvй тайван бус, тэсвэрлэхэд бэрх байдалд хvргэж байгааг тус тус танин мэдэх явдлыг хэлнэ. Бие махбод олон зуун сая эд эсээс бvрддэг бол сэтгэл ч гэлээ адилгvй олон зvйлийн хувьслыг єєртєє агуулдаг. Сэтгэлийн ийм их аугаа тогтлыг нягт нямбан ажиглаад сэтгэхvйг сайн муугаар нь ялгаж салгаж чадаж байвал тэр хvн vнэхээр оюунлаг хvн хэлэлтгvй мєн.

Эдгээр vнэнхvv сайн санаа бодлыг хєгжvvлэх хvсэл дуршлын тєрж vvсэх vндэс нь эерэг сайн vр дvнг нь таньж ухаарах явдал юм. Шагжаан чадагч бурхан багшийн айлдсан дєрвєн vнэний номлол нь бурханы шашныг бvрэн бvхлээр нь єргєж байдаг суурь нь мєн. Дєрвєн vнэний гуравдахь нь хорихуйн vнэн мєн агаад vvнийг хутагт Нагаржvна багштан сэтгэл хэмээх vндэсний дээр оршиж асан хорт нисваанис аажмаар бvрмєсєн устан vгvй болсон тэр хэсгийг хэлнэ гэдэг. Хорихуй нь хvрэх ёстой гэгээрэл ч бас мєн. Хутагт бурхан ч энэхvv гэгээрлийг сэтгэлдээ бий болгосны хvчээр л гэгээрлийн замыг заагч болсон учиртай. Хутагт бурхан бол анхнаасаа гэмгvй, тєге гэгээн, онцгой нэгэн бодгал байгаагvй, харин хичээл зvтгэлийн vр дvнд хорихуйн vнэнийг сэтгэлдээ бий болгосон нь л зєвхєн тvvнд сvсэглэн бишрэхийн шалтгаан болж байдаг юм. Дээр дурдсан гэгээрлнйг сэтгэлдээ бий болгох зорилгыг євєрлєж гэгээрлийн замаар замнаж эхэлсэн, эс бєгєєс эхлэхээр зэхэж буй учраас хувраг эрдэнийг ч аврагчдын нэгэнд тооцдог учиртай.

Нисваанис болон нисваанис бvхий атгаг бодол нь устсан буюу тvvнээс ангижирсан сэтгэлийн цэвэр мєн чанарыг жинхэнэ хорихуйн vнэн гэж vзэх хэрэгтэй. Тийнхvv устаж vгvй болох нь сэтгэлд оршин буй гэмийн хирийг арилгагч ерєндєг буюу арга замыг л ахин дахин дадуулан бясалгасны vр дvн тул хирээс ангижирсан хэсэг, ангижруулагч арга зам хоёрыг хоёуланг нь сэтгэл гэж vзэх хэрэгтэй болж байна. Тvvнтэй нэгэн адил хирийг устган vгvй болгох талбар нь мєн л нєгєє сэтгэл vндэс маань байх учиртай. Бурханы номоор дадал сургууль хийхийн ємнє сэтгэлийн мєн чанарыг мэдэж ухаарах явдал их чухал байдаг нь vvнээс шалтгаалдаг. Гэвч сая тайлбарласнаас " юмс бvхэн сэтгэлийн чанартай, сэтгэлд ургасан тєсєєлєл л юм. тvvнээс єєр юу ч бус" гэсэн ойлголтыг авч болохгvй. Юутай ч болов бурханы шашинд сэтгэлийн мєн чанарыг таних явдлыг ихэд чухал гэж vздэгээс шалтгаалан нэлээд хvмvvс бурханы шашныг сэтгэл судлалын шинжлэх ухаан гэж боддог юм. Бурханы номд бvх нисваанисыг нєлєєллнйн хувьд ерєнхийд нь "сэтгэлийг хямраах нєлєє бvхvй зvйл" гэж тодорхойлон тайлбарлана.

Сэтгэлийн таагvй байдал тавгvйдэх нь нисваанис болон бусармаг сэтгэхvйн атгаг бодлын шууд нєлєє юм. Сэтгэл нь хувнрлын хувьд буюу ерєнхий мэдрэмжийн хувьд нvгэл бус. Саяхан би барууны шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл зvйч, тархи судлаач нартай удаан хугацааны турш хэлэлцсэний дvнд хутагт Бурханы таалалд сэтгэл хєдлєл байдаг гэдэгт санал нийлсэн юм. Англи хэлний сэтгэл хєдлєл "еmotion"гэдэг vгийг тєрєл бvрийн шинжлэх ухаанд хэрхэн тайлбарлаж буйг харгалзан vзээд бурханы сэтгэл таалалд ч мєн "emotion" буюу сэтгэл хєдлєл байдаг гэдэгт ийнхvv vзэл нийлсэн хэрэг л дээ. Энэрэл, ннгvvлслийг ч гэсэн сэтгэл хєдлєлд тооцож болно. Сайн саар гэх хоёр зvйлийн сэтгэл хєдлєл бий. Уур тэгvvтэн нь муу талын сэтгэл хєдлєл тул сэтгэлд бий болсон тєдийгєєр сэтгэлийг тавгvйдуvлэх тєдийгvй муу vйлийн авъяас нєлєєг хэзээ нэгэн цагт идэвхжин гарч ирэхvйц далд байдалтайгаар vлдээдэг муу уршигтай. Тэр муу vйл єрєєл бусдад хор болохын зэрэгцээ тухайн бодгалийг єєрийг нь ч зовлонтой учруулна.

Ийм нєлєє бvхvй сэтгэл хєдлєлийг нисвааннс буюу хорон сэтгэл гэнэ. Хилэн бас туvний нэг хэсэг. Хилэнд ч бас сайн, муу хоёр байж болох юм. Тодруулбал зарим vед бусдыг гэсэн нигvvлсэл хуурмаг бус халуун дулаан сэтгэлээр єєрийнх нь тєлєє зєєлєн аргыг хэрэглэвч тухайн хvний vл ойшоох байдал нь аргаа барж хатуурхахад хvргэдэг. Тvvнчлэн уур хилэнг хэрхэн гэгээрлийн арга зам болгон ашигладаг тухай нууц тарнийн ёсонд номлосон бий. Зарим бурхдын дvр догшин хэрцгий байдаг нь vvнээс шалтгаална. Энэрэнгvй сэтгэлээр хатуу хандах нь заримдаа хvч чадал, урам зоригийг нэмж єгдєг талтай. Харин энгийн нэг уур бол хорлох сэтгэл vvсгэдэг, хорлох сэтгэлд сайн чанар гэж огт vгvй билээ. Хорлох сэтгэл л бусдад хортой муу vйлийг хийлгэдэг. Эгэл хvн тєрєлхтєн хийгээд бурханы номын гэх 2 байр сууринаас хорлох сэтгэлийг шинжлэх бололцоотой. Шашин, vзэл баримтлалын ялгаа гэлгvй эгэл хvний талаас vзвэл: - бидний хvсдэг аз жаргалыг vvегэх эх сурвалж нь эрvvл мэнд, эд баялаг, найз нєхєр эдгээр гурван зvйл мєн. Хорлох сэтгэлээр тэргvvлсэн нисваанис эрvvл мэндэд хортойг хэлэх юун.

Бие,сэтгэлийн эрvvл мэндийг сахин хамгаалах олон арга тогтолцооны нэг нь зєв сэтгэхvй юм. Цаг vргэлж сэтгэлээ тайван байлга. Бурхшээл бол хvний амьдралд зайлшгvй тохиолдох зvйлийн нэг боловч сэтгэлээ талбиун хандсан хvн хожно. Дєнгєж давалгаалсан давалгаа мєнєєх их ус уруугаа шингэж замхардаг шиг тvрхэн зуур сэтгэл зовних асуудал байсан ч сэтгэлийн гол vндсийг тvvнд автуулж болохгvй. Сэтгэлийн уг язгуураа тогтвортой байлгаж чадах юм бол цусны даралт тэргvvтэн хэвийн байж эрvvл мэндэд тань тустай. Миний хувьд, нас ахих тусам биеийн минь эрvvл мэнд улам сайжраад байгаа. Энә нь чухам юутай холбоотойг хэлж мэдэхгvй. Урьдын эмчлvvлдэг эмчээрээ эмчлvvлж, урьд нь vргэлж хэрэглэдэг байсан эм, хоол хvнсээ хэвээр нь л хэрэглэж байна. Тиймээс vvнийг сэтгэн бодох vйл явцтай минь холбож тайлбарлах ёстой. Намайг тусгай тvвд эм хэрэглэдэг байх гэж зарим хvн боддог л доо, гэвч надад тийм эм огт байхгvй. Дээр хэлснээр, би бага байхдаа маш их ууртай байлаа. Заримдаа уурлахаараа "миний євєє их ууртай хvн байсан болохоор би ч бас тийм ууртай болчихсон юм "гэж тайлбарладаг байлаа.Гэвч цагийн элээлтэнд одоо бараг хэнд ч уур хvрэхээ больжээ.

Тvвдvvдийг доромжлон дээрэлхэж, зовоон тарчлааж буй Хятадуудад ч уурлахаа байсан. Миний дотно найз нараас зарим нь цусны даралттай. Гэвч тэдэнд даралтнаас болсон асуудал огт гардаггvй юм. Их хэмжээний хєрєнгє мєнгєний эзэн болсон хэдэн найзуудтайгаа уулзахад эхлээд хэсэг сонеголонтой сайхан зvйл ярьсныхаа дараа єлзий бус гай зовлонгоо ярьж эхэлдэг юм. Эд баялаг байвч сэтгэлийн зовиуртай хvн маш олон бий. Сэтгэлийн тайван бусаас болоод заримд нь хоол шингэхгvй, нойргvйтэх тэргvvтэн олон бэрхшээл тохиолддог. Биеэ эрvvл байлгая гэвэл сэтгэлээ амгалан байлгах нь маш чухал. Зєвхєн эмчийг бараадах нь єрєєегєл агаад дотоод сэтгэлээ нягтлан ажиглах хврэгтэй. Аз жаргалын дараагийн уг сурвалж бол эд хєрєнгє юм. Зарим єглєє сэрэхэд сэтгэл минь таагvй байх vед гарт байнга зvvдэг цагаа харахад ч таатай бус байдаг бол, урьд єдрийн сайн бясалгалын нєлєєгєєр єглєє сэрэхэд сэтгэл таатай байхад мєнєєх цаг маань урьдахиасаа ч илvv сэтгэл булаам болсон байх жишээтэй Цаг бол огт єєрчлєгдєєгvй хэвээр байгаа зvйл. Ийм адилгvй мэдрэмж єгч буй нь зєвхєн сэтгэхvйгээс л хамаарч байгаа юм.

Тиймээс гадаад эдлэлээс аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг авах эсэх нь тухайн хvний єєр єєрийн нь сэтгэхvйгээс л хамаардаг болж таарлаа. Хэрэв тухайн сэтгэхvй уур мэтэд эзэмдvvлсэн нєхцєлд эд хєрєнгєнд ч халтай. Єєртєє тохиолдсон бас нэгэн зvйлийг ярихад, би бага байхдаа заримдаа цаг засдаг байлаа. Нэг vе сэтгэл бачимдахдаа цагаа хэмх дэлсчихдэг байв. Уур сэтгэлийг эзэмдсэнээр л ийм болчимгvй vйлийг олонтоо хийдэг хэрэг. Сvvлд нь маш ихээр харамсах хэрэг гардаг байж билээ.Уг нь зорилго маань цагийг засах явдал атал яагаад тэрнийг ширээн дээр хэмх дэлссэн юм бол? Гадаад эд зvйлс, аз жаргал, сэтгэл хангалуун байдал зэргийг авчирдаг нь vнэн л дээ. Гэхдээ сэтгэхvйгээс нэн ихээр хамаарч байдаг нь дээрх жишээ мєн. Амар амгалангийн гуравдагч эх сурвалж нь найз нєхєр юм. Бид сэтгэл тайван байхдаа шударга, уужуу талбиун болж ирдэг нь тодорхой. Би олон жилийн ємнє болсон явдлыг яръя. Хятадын засгийн газартай сайн холбоотой Англи vндэстэн Филиппе Жао-Эн-Ли тэргvvтэй Хятадын дээд хэмжээний сайдуудтай олон жил харьцсан, тэдэнтэй маш ойр дотно нэгэн байлаа.

1977-1978 оны vед тэр, Дарамсалаад олон тооны кино хуурцагтай ирээд Хятадын явуулж буй бодлогыг сайшааж маш єргєн яриа дэлгэлээ. ярианы эхэн vед бид хоёрын санаа огт нийлсэнгvй.Хятадууд Тvвдэд ирсэн нь сайн хэрэг болсон гэж vзэж байгаагаа тэр ярьж байлаа. Миний vзэл бгдол, болсон явдлын бодит мэдээ сэлтээс Тvвд нэн хэцvv байдалд байсан vе л дээ. Гэвч тэр vед би тvvнд ер уур бvрээгvй мэдэхгvйн улмаас тэгж бодож байна даа гэж санаж байлаа. Тайван оайдалтайгаар яриагаа vргэлжлvvллээ. 1930-аад оны эхэн болон сvvлчээр зарим тvвдvvд "Хятадын улаан намд элсэн орж улмаар Хятад, Японы дайнд Хятадын талд байлдаж, сvvлд Хятадууд тvвдийг тvрэмгийлэн цємрєн орж ирэхэд ч гар нийлэн туслаж байлаа. Vvний шалтгаан бол улаан коммунист vзэл суртлаар дамжуулан Тvвдийг хєгжvvлэх гэсэн хvсэл эрмэлзэл, тvvнийгээ гvйцэлдvvлэх завшаан тохиож байна гэж бодсоных юм. Гэвч 1956-1957 оноос тэднийг номхотгон, нэлээдийг шоронд хийж, ихэнхийг нь vзэгдэх сонсогдох зvйлгvй болгосон юм. Энэ учрыг би Филиппст тодорхой ярьж єглєє. Яг vнэндээ би єєрєє ч гэсэн нэг vе 50:50 хувийн коммунист, бурханы шашинтан байж vзсэн юм.

Vнэн сэтгэлээсээ, уужуу саруул ухаанаар тайлбарлаж хэлж єгсний дараа Англи нєхрийн баримталж байсан санаа vндсээрээ єєрчлєгдсєн юм. Vvнээс хойш хоёр талуудын хооронд vзэл бодлын ямар ч зєрvv байлаа гэсэн уужуу саруул ухаан, шудрага vнэн дээр тулгуурлан сурган хэлэлцэх юм бол єєрийн vнэн бодлоо бусдад ойлгуулж чадах юм байна гэсэн итгэл надад тєрсєн билээ. Vзэл бодлын зєрvvгээс болж бие биедээ хонзогнох бус бид адилхан л хvн шvv дээ гэх ухамсрын vvднээс vзэл бодлоо ойлгуулж чаддаг энэхvv арга замыг ашиглан хvн тєрєлхтєн харилцан оюун ухаанаа хєгжvvлж чадах юм байна гэж би боддог юм даа. Хэрэв XIV Далай лам гэдэг хvн бусадтай учрахдаа инээмсэглэх нь ховор байсан бол би одоо байгаагаасаа цєєн найз нєхєдтэй байх нь лавтай. Би хэн нэгэнтэй тааралдахдаа надтай л аднл нэгэн учирлаа даа гэж vргэлж боддог. Энэхvv бодлоор бол ерєнхийлєгч юмуу хатан хаан эсвэл vгээгvй гуйлгачин ч байсан нэг нэгэндээ халуун, дотно сэтгэлээр хандах аваас ямар ч ялгаа байхгvй. Албан тушаал тэргvvтнээс хvний тєрєлх энэрэнгvй сэтгэлийг би илvvд vздэг. Би ч мєн энгийн л нэг хvн.

Би чадах хэрээрээ туршлага хуримтлуулж, хичээл зvтгэл гаргасны vндсэн дээр шинэ сэтгэхvйтэй болсон хэдий ч энэ маань тнйм их гайхмаар зvйл огт бус. Та нар мэдлэг, туршлага аль ч талаасаа гэсэн надаас илvv. Миний бие орчин цагийн боловсрол, дэлхий дахины тухай мэдээллээс ангид алс бєглvv жижигхэн тоегонд тєрсєн нэгэн агаад тэр ч байтугай 15-16 насандаа санаанд багтамгvй их vvрэг хариуцдагыг хvлээх болж билээ.Тиймээс та бvхэнд надаас илvv боломж бололцоо тохиож байгаа тул мятрашгvй зоригтойгоор багахан л хичээх хэрэгтэй юм. Хvсэл зориг бvхvй хэн алин ч сайн Сайханы зvгт хувьсан чадах нь зуун хувийн баталгаатай. Хэрэв яг одоо та томоохон бэрхшээл дор нухлагдан байгаа аваас ашигтай, боломжтой найдлагатайг олж харж хичээгээрэй. Байгалаас заяасан хvн тєрєлхтєний билиг оюун, онцлог чадамжуудаа бvрэн тєгс ашиглаж чадах юм бол ямар ч бэрхшээлээс бид ангижирч чадах учиртай.

Орчуулсан: У.Пүрэвсүх

  • ЗочинAugust 8, 2013

    tanii byand dagan baysii

  • ЗочинAugust 8, 2013

    tanii byand dagan baysii

Бусад мэдээлэл