Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хурал ном айлтгах, уншуулах ёсон

Хийд орон нь буян хураах эрдмийн дээд орон тул ном айлтган уншуулах, хурал хуруулах, засал гүрмээ айлтгах, даган баясаж оролцох мэтээр буяныг хураадаг, энэ болон хойд насны саад тотгор, өвчин зовлонгоо хөнгөлдөг, арилгадаг учиртай. Ил өвчин зовлон гал ус, хулгай дээрэм мэтийн олон хорлолоос гадна далд ад дон, зэтгэрийн үй олон хорлолууд байдаг. Засал гүрэм нь бурхад болон сахиуснуудын рид хүчинд шүтэж эдгээр хорлолийг зайлуулах, дарахад зорьсон аргууд болно. Ер нь аврал дээд бурханы зарлиг судар номыг унших, уншуулах ,бичих, бичүүлэх, хадгалах, хадгалуулахад гай зэтгэр зайлж, өлзий хутаг оршиж, хилэнц нүгэл арилж, буян хурж байдаг билээ. Бурханы ном зарлигт сүсэглэх, түүнийг гэр орондоо залж хүндлэн тахих, маань мэгзим тэргүүтнийг өөрсдөө унших, хурал номын газар ном айлдуулах зэрэг нь буян хураах амар хялбар арга юм. Сүсэгтэн хүн өөрийн зүгээс эргэлзээ тээнэгэлзээ үгүй итгэмжилсэн бат сүсэг төрвөөс Бурхан номын адистид түргэн оршиж таны санасан хэрэг амар хялбар сэтгэлчлэн бүтэж болохыг хамгаас чухалчлан санах хэрэгтэй.

    Бусад мэдээлэл