Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Номгүй мунхгуудын голгүй гүжирдсэний гэм хоригийг дуудан шүүмжилсэн бичиг

Шашин амьтныг тэжээгч эм болсон, энэ сайн номлол минь
Саар шулмын өмөг Та бүгдэд уурлан хилэгнэхийн шалтгаан болон үзэгдвээс
Номнон зохиосон миний мэтийн алдал гэмийнх яавч бус,
Нойрмог мунхаг Та нарын адхаг сэтэлийн муугийнх шүү
Урьдын сайн номнол огторгуйн хүү сан адил их боловч
Ухаангүй тэнэгүүдийн тоолгүй орхисон нь түүнээс ч их
“Угаас чиний зохиол гуйлгачны онгорхой уут адил бөгөөд
Утгыг хэрэглэх юу ч үгүй” хэмээн өгүүлэлцэвч
Дээр огторгуйн хүү сангаас буусан хурын ус
Дэлхий газрын халуун элсний хээлэнд шингэж элч дулааныг өгөх ч бий
Эрт сайн цагаас бүхнийг айлдагч ялгуусдын номхотгож эс дийлсэн
Эдүгээ муу цагийн Та нарыг номхотгохыг хүсэх нь инээдмийн орон
Эрчтэй чанга хуйваар тогтоож чадаагүй эмнэг морийг
Эрчгүй нарийхан шидэмсээр торгоохыг хүссэний адил
Гэвч үйл ерөөлийн барилдлага буй аваас үл болох юм нэгээхэн ч үгүй
Гэгээн үнэн номын барилдлага бэлгээр бүтдэг юм.
Хатаж цангасан хүн урдах балчгийнхаа усыг яаран уухаас бус
Хад уулын үзүүр оройн усыг тэмцэн эгээрдэггүйн үлгэр нэгийн адил
Үнэн дээд ном үүнийг өчүүхэн дордсын амнаас гарсан хэмээн орхих нь
Өтөл тэнэгүүдийн үйл заяаны хэмжээ хэрийнх тэр ээ!
Өлсгөлөн гуйланчид алт мөнгө, торго магнагаас илүү
Өлөн зэлмүүн, хоол унд, ёрог бүс үлэмж хэрэгтэй
Өтөл доордост үзэсгэлэнт чимгийн яруу найргаас илүү
Үнэн үгтэй жирийн хялбар зохиол нэн тустай
Эдүгээ цагт ухааны орон бүхнийг судалсан их мэргэнээс
Элдвийн чалчаа балчаа номлолоор бусдын толгойг эргүүлсэн хуурмаг бүтээлчийг үнэтэйд үзнэ
Эхэн шүтээн, зам, үр гурвыг нотлон буулгасан их номчоос
Энд тэндгүй хэсэн тэнэсэн бөө удганыг эрхэмд шүтнэ
Эрхэм сайн шинжлэл төгс, мэргэдийн сайн номлолоос
Эд мал ярьсан тэнэгийн чалчаа үгийг үнэнтэйд тооцно
Эгнэгт ариун шастир сургаалыг зохиогчид нэгэн хоёр төдий атал
Эш мухаргүй түүнийг муушаан гүжирдэгч Та нар мэт нь нэн олон
Алс захдуу газар сайн номлолыг зохиогч хааяа нэгэн гаравч
Алмай мунхгууд түүнийг цагаан хэрээний төдийд санана
Ганц хөлт Зүдаагийн орны хоёр хөлт чилэн
Гаж бурууд хочлогдовч, эрдэмтэн мэргэд магтан сайшаахын цэцгийг цацна
Олон бүгдийн оройн чимэг болсон алтан суварганд
Олиггүй зүдэг хэрээ сангасаа нааж, хушуугаа хавирах мэт
Тэнгэр, хүмүүний тахилын орон болсон дээдэс мэргэдэд
Тэнэг өтлүүд уурлан хорсоод, доромж гөрийн үгийг хэлнэ.
Адаг миний гараар бичин үйлдсэний ёсон эдгээрийг
Агуу шинжлэл төгөлдөр дээдсийн зарлиг лугаа таарах таарахгүй
Алин ямар мэт байхын ёсыг ухаанаар нарийвчлан шинжилж
Ашид таарах үгүй аваас ёсчилон хориглох хэрэгтэй атал
Зохиосон ёсон сайн муугийн алины нь ч магадлал үгүйгээр
Зоргоор өөнтөгдүүлж муушаах өчүүхэн заримын хэлснийг дагаж
Зохис үгүй буруугийн жишээнд миний зохиолыг өгүүлбэл
Зориутган хэлэхийн хэрэггүй “туулайн шалын” үлгэр адил болмуй
Илжиг луусны яваагүй хавцал зам тооноос олон
Эрэмдэг хагасын мэдээгүй ухааны орон түүнээс ч олон
Ангир галууны цэнгэсэн нуур цөөрөм маш олон
Адаг миний судалсан судар ном мөн ч олон
Үзэхийн энэ өчүүхэн тэнэг та нар
Өчүүхэн худгийн яст мэлхийн намтрыг барьсан мөн
Гүрэн улсын энэ их далайд Гүмбара матар гэдэг айлгагч амьтан бий шүү
Гүйцэд гэсгээлийн аманд нь орох идэгдэх болов за
/Л. Хүрэлбаатарын орчуулга/

  • ЗочинOctober 29, 2012

    Yamar saihan unen helee ve? Bayarlalaa. Nomiin buyand dagan bayasaya!!!

  • ЗочинOctober 31, 2012

    Boldog bol ooriinhoo nereer gargachih yumsan

  • ЗочинNovember 1, 2012

    mash saihan.olon hvnd haruulah yumsan

  • ЗочинNovember 2, 2012

    Chadaltai xuny nunjigtei xelsen ug bnada

  • ЗочинNovember 7, 2012

    oilgoj unshihad ih hetsuu yuma.zarim ugiig ni oilgohgui bna

  • ЗочинNovember 7, 2012

    heleh j ug alga zowtgowol dolingonoson baysagj boljih gd buruutgawal t1 munhag boljih gd hetsuu2. ugui gd heljih barimt baihku tiim gd heljih notolg oldku bolohoor oort n duizej harzaj jadku ymaa

  • ЗочинNovember 11, 2012

    зүгээр л шүлэг л байна шүү дээ.иймэрхүү шүлэгийг хэн ч бичнэ шүү дээ

Бусад мэдээлэл