2015-03-20 | Нийтэлсэн:admin | Үзсэн:17655
1.Шаса/бишааз/ мах идэх дон
Бие жижиг хүний махыг түүхийгээр идэх дуртай,омог ихтэй,амраг садан ба хов зөөгчийг хорлодог.
-Энэ донд хорлогдсон хүний өнгө нь хөхөрч,муухай үнэртэй болно.
-Ааш зан нь догшин ширүүн,хэрцгий
-Архи маханд ханаж цадахгүй.
-Үе үе огторгуй өөд харж холбогдолгүй дэмий олон үг ярих, уйлах дүр үзүүлэх.
-Амьтны амь хорооход баясана.
2.Сэрэнбүү /мангас рангас/ хэмээх дон нь
Ихэвчлэн урд зүгт оршдог.
-Аймшигт дүрстэй
-Хүний мах цусанд дуртай
-Ширүүн үгтэй
-Хэрүүл тэмцэлд дуртай
-Бяр чадал ихтэй
-Хүний мууг үзэхийг хүсдэг.
Энэ донд хорлогдсон хүн
-Гараараа юм цохих
-Ширүүн үг хэлэх
-Уйлах
-Дуулах
-Дэмий донгосох
-Мах цусанд дурлах
-Амьтны амь хөнөөхөд дурлана.
3.Ороолон /хүүр амилсны / дон нь
Үхсэн хүний хүүр амилан буг болж хорлолыг хэлнэ.
Энэ ад нь:
-Үнэн үгтэй
-Нойр ихтэй хүнийг хорлоно.
Хорлогдсон хүний:
-Бие чичрэх
-Шээс савирах
-Хэлсэн үг нь догшин,ширүүн, оновчтой
Чимэг гоёлд баясана
4.Ножид /согтууруулагч / дон нь:
-Царай зүс сайхантай.
-Бие эрүүл хүч тамир сайтай.
Хүмүүсийг
-Согтууруулах
-Завхайруулах
-Дуу, бүжиг хийлгэх
-Нойргүй тоглуулах
-Хэрүүл тэмцэл,зодоон хийлгэх зэргээр хорлодог ажээ.
5.Ярдаг /бирд/ хэмээх дон нь:
Цүзгэр гэдэстэй
Хатингар биетэй
Нарийхан үе мөчтэй
Өглөгч хүмүүсийн эд,идээг ялзруулж,бусдын эд идээнд ховдоглуулдаг.
Энэ донд хорлогдсон хүнийг:
-Айх, дагжин чичрэх зэрэг өвчин тусган хорлодог
6.Гадэрийн /үнэр идэгч /дон диса нь:
-Юлхорсүрэнгийн орон буюу Сүмбэр уулын зүүн талд үлэмж биетийн тивд байдаг.
-Тэнгэрийн хоолны үнэрийг иднэ.
-Дуучин, бүжигчин,цэвэр цэмцгэр хүмүүсийг хорлоно.
Энэ донд хорлогдсон хүн:
-Өлсөж цангах нь их
-Томуу өвчин тусахдаа хялбар
-Ариун бус бүдүүлэг үг хэлэх
-Хөгжмийн дуу элдэв чимэгт тачаах
-Лам хувраг хүнтэй нөхөрлөх, түүний эд юмыг булаахад баясана.
7.Цүнлха /Онгод / дон:
-Эцэг эх,өвөг дээдсийн нас нөхцсөн жил, сартай холбогдуулж тэдний дүрсийг үзэгдүүлэх.
-Эцэг эх, ах дүү нарыг хооронд муудалцуулах, хэл аманд оруулах.
-Оршуулгын газар очихыг дурлуулах зэрэг хорлолыг учруулна.
8.Мамо /эмэг эх / дон:
-Бэлэвсэн эмийг дагаж эрд атаархуулах
-Тачаах хүсэл сэтгэлийг байнга төрүүлж, завхай зайдан явдал руу түлхэх
-Хамуу,томуу, бөгсний хүйтэн өвчингөөр хорлоно
9.Ланчаг /өр төлөөсний /дон
-Хүмүүсийг худалдаа наймаанд дурлуулан урьд насандаа өр төлөөстэй байсан хүнтэй нь тааруулан гарцаагүй алдагдалд учруулах
-Уналга хөсөгт нь саад хийх
-Өөрийн биенд нь өвчин эмгэг тусгаж,сэтгэл санааны хямрал, гасланд оруулан хорлоно.
10.Дэдра /хутганы чөтгөрийн / дон:
-Элбэрэл муутай хүнийг сонгон шүглэх
-Хэрүүл тэмцэлд түлхэн оруулах
-Хутга мэс, дээрэм мэтийн хэрэг үйлдүүлэх
-Өөрийнх нь амь амьдралыг өөрөөр нь бусниулдаг.
Эх сурвалж: Нархажид Сүм