Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бясалгал

Өнөө үед маш олон төрлийн бясалгал гарч ирж байна. Тиймээс та бүхэнд Бурханы шашны бясалгалын тухай хүргэж байгаа бөгөөд үүнийг мэдсэнээр та бусад олон төрлийн бясалгалуудын ялгаа болон түүний үр дүн зэргийг аяндаа мэдэх болно. Бясалгалыг 1. Амирлан оршихуй 2. Үлэмж үзэхүй гэсэн ерөнхий хоёр төрөлд хуваадаг бөгөөд амирлан оршихуйг сэтгэлээ тогтоож, төвлөрөн бясалгаж хүрдэг бол үлэмж үзэхүйг ажиглан, шинжих байдлаар хүрдэг. Бүх төрлийн бясалгалууд энэ 2-т харъяалагдана. За ингээд та бүхэнд Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацангийн шунлайв Гавж Гантөмөр багшийнхаа зөвхөн “Амирлан оршихуй”-н бясалгалын талаар айлдсан номын айлдвараас товчхон хүргэж байна.

“Амирлан оршихуй” бясалгал нь Бурханы шашны бясалгалын хамгийн доод шат буюу бэлтгэл шат нь юм.

Шинай буюу амирлан оршихуйг яаж олох вэ гэдэг аргыг зурагт харуулсан бөгөөд 10 шаттай байна.

1.Сэтгэлдээ агуулах буюу дотооддоон агуулах

“Сэтгэлийг зөвхөн дотоодод агуулах буюу 1-р самади нь гадны элдэв бодол бүгдээс сэтгэлээ хураагаад увдисыг сонссоны дагуу дотоодын зоригдолдоон тушаахыг хэлнэ. Зоригдол гэдэг нь бидний бясалгах гэж байгаа ямар нэгэн обьектийг хэлнэ”

2.Үргэлжлүүлэн агуулах

“Зоригдолдоон сэтгэл нь алгасаралгүйгээр үргэлжлэлийг өчүүхэн удааж чадах тийм самадийг 2-р самади гэнэ.”

3.Дахин агуулагч

“Өчүүхэн дадаад дурьдилаар сэтгэлээ алгасарахыг түргэн мэдээд эргэж зоригдол дээр нь тушаадаг самадиг хэлнэ.”

4.Ойр агуулах

“Санамсарын эрхээр сэтгэлээ зоригдол агуу ихээс нь хураагаад улам сайн тавьдаг тийм сэтгэлийг хэлнэ.”

5.Номхруулан үйлдэгч

“Хүчтэй мэдэмсэрт шүтээд самадийн эрдэмд дор баясахыг номхруулан үйлдэгч гэнэ.”

6.Амирлуулан үйлдэгч

“Хүчтэй мэдэмсэрт шүтээд нэн алгасаралыг хорихыг хэлнэ.”

7.Нэн амирлуулан үйлдэгч

“Энэ нь тачаах сэтгэл болон сэтгэлийн амгалан бус хийгээд мунхрах нойр тэргүүтнийг амирлуулан үйлдэхийг 7-р самади гэнэ.”

8.Нэгэн үзүүртэйгээр үйлдэгч

“Нарийхан ч живэх, догширохын барцад байхгүй хийгээд самадигаан үргэлжлүүлэн бясалгаж чаддаг тийм сэтгэлийг хэлнэ.”

9.Тэгш агуулах

“Шамдалд харгалзахгүйгээр самади өөрөө аяндаа урган бууж ирнэ.”

10.Эдгээр 9 шатыг давж туулсаны эцэст шинай буюу амирлан оршихуйг олно.

Зураг дээр байгаа ламын дүрээр бидний бясалгаж байгаа бие, зааны дүрээр бол сэтгэлийг, галаар хичээлийг тус тус илэрхийлж байгаа болно. Эхлээд заан маань хар өнгөтэй байгаа нь сэтгэлийг маш их живсэн байгааг, сармагчнаар бол сэтгэл догширсон байгааг харуулна. Ер нь бол амирлан орших бясалгалыг төвлөрч бясалгаж олно. Бясалгал нь дотроо ажиглан бясалгах, агуулан бясалгах гэж 2 төрөл байна. Ажиглан бясалгана гэдэг нь учир шалтгааны үүднээс бясалгана гэсэн үг. Агуулан бясалгана гэдэг нь тухайн нэг зүйл дээрээ тогтоон төвлөрч бясалгахыг хэлнэ. Шинайг заавал төвлөрч бясалгаж олно уу гэхээс бус ажиглан бясалгалаар анхлан суралцагч бол олж чадахгүй юм. Тиймээс заавал сэтгэлээ нэг зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Сэтгэл нэг зүйл дээрээ төвлөрөх үед саад болдог зүйл нь алгасрал юм. Алгасрал нь хэрэв дотогшоо алгасарч байвал живж байна, гадагшаа алгасарч байвал цацрах буюу догширч байна гэсэн үг. Өөрөөх хэлвэл живэх гэдэг нь дотроо зоригдолоо мартаад, зоригдол нь бүдгэрээд харанхуйлаад сүүлдээ нойр хүрэх гэх мэт дотогшоогоо болохыг хэлнэ. Живэх, догширох хоёр алгасаралыг л байхгүй болгочихвол сэтгэл аяндаа тогтох бөгөөд сэтгэл өөрөө амирлан орших болно. “Сэмнейгү” буюу “сэтгэлийн 9 оршил”-ыг зураг дээр харуулсан байна. Энэ нь сэтгэлийг төвлөрлийн байдалтайгаар анхан шатнаас нь авхуулаад 9 шат дамжлагаар дамжиж 10 дахь шат дээрээ шинайг олсон байна. Хамгийн эхний шат бол “сэтгэлдээ агуулах” гэж байгаа бөгөөд сэтгэлийг зөвхөн дотоодод агуулна. Гадагшаа янз бүрийн зүйл рүү сатааралгүй зөвхөн дотооддоон агуулна. Дотооддоон агуулна гэдэг бол толгой дотроон агуулна гэсэн үг биш бөгөөд өөрөө өөртөөн нэг зоригдол гаргаад түүн дээрээ төвлөрнө гэсэн үг юм. Юун дээрч төвлөрч болох бөгөөд тухайн хүнд аль нь эвтэй байна түүнийгээ сонгох хэрэгтэй. Галаар хичээлийг илэрхийлж байгаа бөгөөд эхний энэхүү шатан дээр гал хүчтэй байгаа нь хичээл, шамдал их хэрэгтэй ба шат дээшлэх бүрт хичээл багассан байна. “Сэтгэлийг зөвхөн дотоодод агуулах буюу 1-р самади нь гадны зоригдол бүгдээс сэтгэлээ хураагаад увдисыг сонссоны дагуу дотоодын зоригдолдоон тушаахыг хэлнэ.”

Увдис гэдэг нь тухайн багш маань тэгж ингэж бясалга гэх мэт аргачлалыг заадаг. Түүнийг увдис гэж хэлж байгаа бөгөөд бусад зоригдолооос сэтгэлээ хураагаад зөвхөн тэр зааварчилсаны дагуу сэтгэлээ тушаагаад дахин дахин бясалгана. Тиймээс эхний энэ шатанд зоригдолоон л бүрэн тодруулж чадаж сурахад орших ба заавал зоригдол дээрээн удах албагүй юм. Зоригдолоон бүрэн тодрох үед нь бясалгалаа зогсоочхоод л маш бага багаар олон дахин хийгээд ирэхэд аяндаа зоригдол чинь тодордог болно. Энэ үед та эхний шатыг амжилттай давлаа гэсэн үг юм. 2-р шат нь “үргэлжлүүлэн агуулах” юм. Одоо зоригдол маань бүрэн тодордог болсон байгаа бөгөөд энэ шат нь түүн дээрээ удах нь чухал юм.

“Зоригдолдоон сэтгэл нь алгасаралгүйгээр үргэлжлэлийг өчүүхэн удааж чадах тийм самадийг 2-р самади гэнэ.”

Өөрөөр хэлбэл төвлөрөх хугацаагаа бага багаар ихэсгэж удаан төвлөрч сурахад оршино. 3-р шат болох “дахин агуулагч” нь зоригдолдоон сэтгэл нь өчүүхэн дадах өөрөөр хэлбэл зоригдолоон бага зэрэг тодруулаад ирэх үед түүн дээрээ бага багаар дадаж ирнэ. “Өчүүхэн дадаад дурьдилаар сэтгэлээ алгасарахыг түргэн мэдээд эргэж зоригдол дээр нь тушаадаг самадиг хэлнэ.” 2-р шат дээр бага зэрэг удах гэж байгаад нэг мэдэхэд алгасардаг бөгөөд яаж алгасраад байгаагаа мэддэггүй. Харин энэ шатан дээр зоригдол дээр удаан тэсдэг болсон болохоор яаж алгасарч байгааг түргэн мэдэх, өөр юм бодож байна шүү зоригдол бүдгэрч байна шүү гэх мэт алгасралыг мэдсэн даруйд нь зоригдол дээрээ буцаан аваачих юм. 4-р шат болох “ойр агуулах” юм. Зурагт харуулсанаар бугуйл нь мэдэмсэр, сүх нь санамсар юм. Санамсар мэдэмсэр 2 бол живэх, догшрох хоёрын ерөндөг юм. Зургаас харахад живэх, догширох хоёр энэ шат дээр хол явж байна. Сэтгэл учиргүй зугтааж байснаа арай жаахан багасаж байна. Дээрээсээн бага зэрэг цайгаад эхэлсэн байна. Эндээс эхлээд сэтгэл яаж алгасраад байна яаж догшроод байна гэдгээ мэдрээд эхэлнэ. Мэдээд ирэхээр нэг ёсондоо санамсараараа барьчихлаа гэсэн үг. Зурагт харуулсанаар санамсараар бугуйлдаад барьсан байна. Тийм учраас санамсарын эрхээр сэтгэлээ зоригдол агуу ихээс нь хураагаад улам сайн тавьдаг тийм сэтгэлийг хэлнэ. Зоригдол нь бага зэрэг цацраад байвал түүнийг хурааж ирээд зоригдолдоон улам тодруулах нь 4-р шат юм. Өмнө нь алгасарангуут нь эргүүлж зоригдол дээр нь аваачиж байсан бол энэхүү шатанд зоригдолоон улам тодруулаад байх нь гол юм. 5-р шат нь “Номхруулан үйлдэгч” юм. Энд сэтгэл бол номхроод номхон морийг гараасаа хөтлөөд явах лугаа адил юм болсон байна. Сэтгэл бол ерөнхийдөө номхроод ирлээ. Одоо яах уу гэхээр ер нь зоригдолоон мартаад алгасраад байх нь байхгүй болчихлоо. Зоригдол дээрээн алгасрах гэж байна. Өөрөө хэлбэл өмнө нь зоригдолоон мартаад гадагшаа явчихдаг байсан бол энэ нь зоригдолоон мартахгүй мөртлөө жоохон цацраад жоохон бүдгэрээд байж болно. Тухайн бясалгаж байгаа объект маань алга болоогүй ч гэсэн алгасардаг гэсэн үг. Тиймээс объект нь байж байгаа объектээн мартаагүй юм чинь санамсар тийм ч их хүчтэй хэрэггүй. Зоригдолоон мартаагүй алгасарч байгаа болохоор мэдэмсэр хүчтэй байх хэрэгтэй юм. Мэдэмсэрээр толгойг нь уургалсан байна зурагт. “Хүчтэй мэдэмсэрт шүтээд самадийн эрдэмд дор баясахыг номхруулан үйлдэгч гэнэ.” Өөрөөр хэлбэл хүчтэй мэдэмсэрт шүтээд түүнийгээ алгасаруулахгүйгээр объект маань тодроод ирэх үед нь түүнийгээ бясалгахдаа баясалтай тийм сэтгэлийг хэлнэ. 6-р шат “амирлуулан үйлдэгч” юм. энэ шат дээр бүүр амирлуулан үйлдээд толгой руу нь цохих ч хэрэггүй юм. Хурдны морь ташуур хөдөлгөхөд л ухасхийдэг лугаа адил энэ шатанд дохиход л болох юм. Амирлуулан үйлдэгчийн мөн чанар юу хэмээвээс бас хүчтэй мэдэмсэрт шүтээд нэн алгасаралыг хорихыг хэлнэ. 5-р шат дээр хүчтэй мэдэмсэрт шүтээд алгасарахгүйгээр бясалгах байсан бол энэ шат дээр алгасралыг ер нь хорино. Алгасрал бараг байхгүй болно гэсэн үг. Зураг дээрээс харагдаж байна. За 7-р шат нь “нэн амирлуулан үйлдэгч” юм. “Энэ нь тачаах сэтгэл болон сэтгэлийн амгалан бус хийгээд мунхрах нойр тэргүүтнийг амирлуулан үйлдэхийг 7-р самади гэнэ.” Энэ үед яах уу гэхээр хүсэлт орны элдэв янзын дуу, үнэр, амт гэх мэт таван мэдрэхүйгээс үүдэлтэй тачаах сэтгэлүүд бараг байхгүй болно. Бид сайхан дуу, үнэр, амтад дуртай муухай үнэр, дуу, амтанд дургүй байдаг. Өөрөөр хэлвэл муухай зүйлд дургүй, сайхан зүйлд тачааж байдаг энэхүү хоёр зүйлээс хагацна. Зурагт харуулсанаар хадаг нь хүрэлцэхүйг, жимсээр амтыг, үнэрт усаар үнэрийг, сэлэнээр дууг, толиор дүрсийг тус тус илэрхийлдэг. Дээрээс нь мунхрах, нойр хүрэх зэрэг байхгүй болно. Мунхрах гэдэг нь ном уншаад ойлгож өгөхгүй мунхраад байдаг. Тийм зүйлүүд байхгүй болно гэсэн үг юм. Тийм учраас нэн амирлуулан үйлдэгч гэж нэрлэж байгаа болно. Сэтгэл дотооддоон төвлөрсний хүчээр эдгээр зүйлүүд нь байхгүй болж байна. 8- р шат бол “нэгэн үзүүртэйгээр үйлдэгч” гэнэ. Энэ нь нарийхан ч живэх, догширохын барцад байхгүй хийгээд самадигаан үргэлжлүүлэн бясалгаж чаддаг тийм сэтгэлийг хэлнэ. Энэ шатан дээр алгасрал байхгүй учраас санамсар, мэдэмсэр ч хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл живэх, догширох гэж байхгүй болчихсон байхад түүний ерөндөг болох санамсар, мэдэмсэрийг бясалгах нь бясалгал цаашид ахихгүй, арвижихгүй юм. Тиймээс санамсар мэдэмсэрийг орхих хэрэгтэй. 9-р шат нь “тэгш агуулах” юм. Энэ нь шамдалд харгалзахгүйгээр самади өөрөө аяндаа урган бууж ирнэ. Өмнө нь маш бага хэмжээний шамдал хэрэгтэй байсан бол энэ шатанд шамдал хэрэггүй самади өөрийн эрхгүй гэнэт цаанаас орох болно. Зүгээр сууж байхад гэнэт л уур, тачаал хөдөлдөг лугаа адил гэнэт л самадид та орох болно. Эдгээр 9 шатыг давж туулсны эцэст шинай буюу амирлан оршихуй гэдэг түвшинд хүрнэ. Өөрөөр хэлбэл сэтгэл амирлан оршино оо гэсэн үг. Яагаад шинай буюу амирлан оршино гэсэн юм гэхээр сэтгэл гадагшаа алгасарахаас амирлаад дотоодын зоригдолдоон оршиж байдаг учраас амирлан оршихуй гэж нэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл амирлана гэхээр алгасарлаас амирласан, оршихуй гэхээр дотоодын зоригдол дээрээн төвлөрөн оршиж байдаг учраас тус тус нэрлэсэн болно.

Сүүлийн шат дээр самади хичээл үгүйгээр ордог болохыг хэлсэн. Ингэж самадид орсны эцэст самади арвиждаг. Самади арвижсаны хүчээр эхлээд оройгоор дээд орны хий орж ирнэ. Дүрст орон, дүрсгүй орон, хүсэлт орон гэж байх бөгөөд бид хүсэлт ертөнцийн оронд харъяалагддаг. Яагаад хүсэлт ертөнцийн орон гэсэн юм гэхээр хамгийн гол амгалангаа хүсэл шуналаараа авдаг. Сайхан өнгө, дуу, үнэр, амт, гэх мэт таван мэдрэхүйд дулдуйдаж амгалангаа эдэлдэг, гадны зүйлсэд шунаж амгалангаа эдэлдэг учраас хүсэлт орон гэж нэрлэдэг. Гэтэл дүрст оронд гадны юманд шунахаас хагацсан зөвхөн дотоодын амгаланд байдаг. Дүрт оронд дүрснээс шуналаа хагацаасан байдаг. Өөрөөр хэлбэл амгалан байя гэвэл дүрс хүртэл төвөг, саад юм. Учир нь бидний бие бол дүрсэнд харъяалагдана. Биеэс болж өвдөнө, өлсөнө, даарна гэх мэт түмэн зовлон биеэс ирж байна. Тиймээс дүрст оронд хэдийгээр ийм бүдүүн бие байхгүй ч гэсэн нарийн бие байдаг. Тиймээс дүрс байна гэдэг чинь сэтгэл нь дүрст баригдаж хязгаарлагдмал байх учир дүрсгүй орны самади нь дүрснээс шуналаа хагацаагаад дүрсийг хаяж огторгуй мэт байдаг. Сэтгэл огторгуй мэт болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл дүрсгүй оронд сэтгэл дүрснээс чөлөөлөгдөх юм. Дүрст орны сэтгэлийн түвшин бол бид нарынхтай харьцуулшгүй өндөр юм. Тиймээс тэр орны түвшингийн сэтгэлийн унаа болсон хий амирлан оршихуйд хүрсэн үед үүсэх юм. Тэгээд тэрхүү хий нь бүх биеээр түгнэ. Тэр үед биеийн машид судалхуй гэдэг зүйлийг олно. Машид судалхуй гэдэг нь Монгол хэлэнд зориулсан үг байхгүй учраас түвд үгийг махчлаад орчуулсан хэллэг юм. Утга нь юу гэхээр бид ажил ч юмуу эсвэл буяны зүйл хийхээр бие хөших, ядрах сульдах гэх мэт олон хүчин зүйлүүд биеийн зүгээс ирдэг шүү дэ. Ийм асуудал байхгүй болохыг машид судалхуй гэж байгаа бөгөөд хичнээн ч буян хийсэн бие чинь ядрахгүй улам сайхан болно. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлдээн амгаланг олчихсон болохоор биеийн 4 махбодь хамаг зүйлүүд тэнцвэрт ордог юм. Ер нь гадаад, дунд, дотоод цагийн хүрдэн гэж 3 цагийн хүрдэн байдаг. Гадаад цагийн хүрд нь од гаригс юм. Энэ нь хүний биеийн дотоод бүтэцтэй төстэй байдаг. Жишээ нь 12 гариг гэдэг нь хүний биеийн 12 орон гэх мэт зүйлүүдтэй холбоотой бөгөөд нэг ёсондоо том ертөнц, жижиг ертөнц маягийн юм. Хүний өөрийн биеийг дунд цагийн хүрдэн, сэтгэлийн дотоод цагийн хүрдэн гэж нэрлэдэг. Дотоод цагийн хүрдэн амирлангуй байх юм бол дундах нь амирлангуй байна гаднах нь ч мөн амирлангуй байна. Тиймээс амирлан оршихуйд дотоод сэтгэл амгалан болсон болохоор биеийн амгалан орж ирэн бүх биеэр амгалан түгнэ. Биеийн машид судалхуйг олсон болохоор хөнгөн болох бөгөөд дэлхийн татах хүч нөлөөлөхгүй нисэж ч чаддаг болох юм. Тиймээс бүх зүйлийн гол нь сэтгэл болохыг үүн дээр харуулж байна. Бүх биеээр биеийн машид судалхуй төрхөд тэр амгаланг мэдрээд сэтгэлийн машид судалхуйг олно. Энэ нь бас адилхан сэтгэлийн зүгээс хичнээн цагаар буян хийсэн ч бясалгал хийсэн ч сэтгэл нь ядрахгүй зүгээр л уулын уруу ус урсаж байгаа юм шиг л байна. Зурагт харуулснаар заан дээр суусныг сэтгэлийн машид судалхуйг, хадаг бариад нисэж байгаагаар биеийн машид судалхуйг олсныг илэрхийлж байгаа болно. Ингээд биеийн машид судалхуй, сэтгэлийн машид судалхуй төрөөд хоорондоо хослох үед ялгамжаат машид судалхуй гарч ирнэ. Шинай олчихоод гэгээрчихлээ бурхан болсон гэж андуурах тохиолдол бас байдаг. Гэтэл энэ нь дияаны 4 орны доод 1-р оронд хүрэх олон бэлтгэл шатуудын хамгийн доод талын бэлтгэл шат нь шинай юм. Цаашаа маш олон шат байдаг бөгөөд шат дээшлэх бүрд шид бүтээл чадварууд нь ихсэж бий болдог.

Видео:
http://www.youtube.com/watch?v=KphWsnhZ4Ag

  • ЗочинNovember 22, 2011

    Баярлалаа баярлалаа. хийсэн бүх зүйлд чинь үнэн сэтгэлээсээ баярлалаа.

  • ЗочинNovember 22, 2011

    ene site-g olsondoo bayarlaj baina, byasalgald yabah yumsan gej ih bodood baidagiin, uuntei holbootoi asuuh zuil bas ih baih yumaa, ene sited asuult hariultiin yum baibal boloh uu, jishee ni hun hedii nasnaas ehelj byasalgabal deer be, byasalgaj baih uedee huuhed turuulj boloh bolov uu, zaabal tsagaan hool ideh uu gm

  • ЗочинNovember 22, 2011

    uneheer gaihaltai hamag amitan huselt ertontsoos salj burhanii hutagiig oloh boltugai

  • ЗочинNovember 22, 2011

    tand bolon buddhism.mn- hamt olond tnx

  • ЗочинNovember 22, 2011

    Site-n hamt olond ih bayarlalaa

  • ЗочинNovember 22, 2011

    ta bvhend ih bayrlaj bna aj jargal ervvl enhiig xvsii

  • ЗочинNovember 22, 2011

    iim saitiig olsondoo mash ih bayrlaj bna ene saitiig olohod tusalsan biznetwork saitiin hamt bolon buddhism bvlgiin hamt olond mash ih bayrlasnaa ilerhiilii.Ta bvhnii ajild amjilt hvsii

  • ЗочинNovember 22, 2011

    ta bvhnii amar amgalang ailtaj bn aa
    ene byasalgald haana ywj boloh be? ta bvhnii gegeereliin zamd amjilt hvnsie

  • ЗочинNovember 22, 2011

    Uneheer saihan yum aa. Minii medehgui uchnuun olon zuil baidag yum bna. Omog turuuleh shaardlaga alga. Tanai hamt olond Amjilt husye!!!

  • ЗочинNovember 22, 2011

    ийм сайхан гэгээлэг сайт нээсэн та бүхэнд маш их баярлалаа.ийм мэдээллээр цангаж байдаг байдаг хүмүүс олон байгаа гэдэгт итгэлтэй байна.

  • ЗочинNovember 22, 2011

    Би яг үүнийг Англи хэл дээр олсон юм. Тэгээд монголчуудадаа хүргэхийн тулд орчуулж байсан юм. Тэгсэн чинь энд монгол хэл дээрээ байсан байна шүү дээ. Би маш их баяртай байна.

  • ЗочинNovember 22, 2011

    Баярлалаа та бүхэнд амжилт хүсье. Энэ бясалгалын зураг дээрээс асуух нэг юм байна аа. Тэр зааны нуруун дээр сууж байгаа туулай нь ямар учиртай юм бэ? Энэний тайлбар байвал тайлбарлаад өгөөч

  • ЗочинNovember 22, 2011

    Жинхэнэ буддын сургааль, номлолыг агуулсан сайн сайт байна. Цаашид энэ мэт олон нийтлэлийг оруулж байгаарай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Би буддын сургаалийг судалж унших дуртай боловч хийморийн сан, жилийн засал зэрэг төвдөөр уншдаг лам, хийдэд огт очдоггүй, сүсэглэдэггүй хүн л дээ. Өөрөө жинхэнэ цаад үнэн мөн чанарыг нь ухаж ойлгох хүсэлтэй нэгэн :)

  • ЗочинNovember 22, 2011

    Site-iin admin-uudad mash ih bayarlalaa...Tumen olniig 10-n horiin setgelees angijrahad n tuslaj baigaa ta buhnii buyan, tsetsegsiig uslah hur buuh burd, dusal bolgonii toogoor arvijij baih boltugai.

  • ЗочинNovember 22, 2011

    Бясалгал ч үнэхээр агуу юм байна шүү.

  • ЗочинNovember 27, 2011

    Үнэхээр гайхалтай. Бясалгал чинь ийм нарийн юм байдаг байсан юм уу?

  • ЗочинMay 3, 2012

    uneheer saihan yum aa setgel uuliin uruu us ursaj baigaa yum shig baih gedeg gaihaltai

  • ЗочинMay 3, 2012

    uneheer saihan yum aa setgel uuliin uruu us ursaj baigaa yum shig baih gedeg gaihaltai

  • ЗочинMay 3, 2012

    tiim amar amgalan ene biend turuuleh argig zaagag bagsh mini ta ene orchlongiin hunii deed ee

  • ЗочинSeptember 23, 2012

    ene odoriin mend . bid nar aztai yumaa saihan gazar torj sain bagsh nartai hamt amidrch amidraliin utgiig oilgoh tsag ued torsondoo bayrtai bdg tegeed bur yah arag zamiig ni hurtel belen beldeed ogch bgd hyazgaargui ih bayrlj bna ingj gun gunzgii uchiriig ni medhinsaan gj haij bailaa mash ih bayarlla tsaashaa dahin urgjllig ni olohiinsn.ih bayarlla ene site-n hamt olnd mash iheer talarhj bna buyn ni ulam iheer delgereh boltugai.

  • ЗочинSeptember 23, 2012

    Төвд хэл муу хэл биш л дээ. Төвдийн соёл муу соёл биш л дээ.

  • ЗочинOctober 11, 2012

    bysalgal hij vzmer bn tim surgalt bdg uu ynz bvrin yum bodohgvi tarhi tolgoiniihoo ynz bvriin bodoloo tsegtselj hamag muu muuhai bodol sanaagaa tsewerlemeer bn

  • ЗочинMay 31, 2013

    МБШИС д бясалгалд суулаа. Энд сууж байхдаа ойр дотны хүн бүрийг л сугаасай гэж бодож суулаа. Болж өгвөл олон хүн суувал их зөв байх гэж бодож байна.

  • ЗочинMay 31, 2013

    МБШИС д бясалгалд суулаа. Энд сууж байхдаа ойр дотны хүн бүрийг л сугаасай гэж бодож суулаа. Болж өгвөл олон хүн суувал их зөв байх гэж бодож байна.

Бусад мэдээлэл