Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бодьсадвын гучин долоон гарын авлага

Бодьсадвын гучин долоон гарын авлагаас:
Амраг садангийн зүгт тачаалын ус мэт хөдөлж
Атаат дайсны зүгт уурын гал мэт бадруулах
Авч орхихыг мартсан мунхагийн харанхуй
Аяа эцгийн орныг тэвчих нь
Бодьсадвын гарын авлага мөн

Гурван орчлонгийн амгалан өвсний шүүдэр шиг
Түр зуурын нэг бээр эвдрэх жамтай тул
Хэзээ ч урвадаг үгүй тонилохуйн дээд хутагийг
Тусад чухалчилах нь
Бодьсадвын гарын авлага мөн

Хамаг зовлон өөрийн амгаланг хүссэнээс гарах
Туулсан бурхад ч бусдын төлөө сэтгэлээс мэндэлсэн
Тиймийн тулд өөрийн амгаланг бусдын зовлонгоор
Үнэхээр солих нь
Бодьсадвын гарын авлага мөн

Хүмүүн олон хурсны голд зарим нэг бээр
Хорихыг уудлан муу үг өгүүлэв ч
Түүнээ буяны садны хур мэдлээр
Бишрэн мөргөх нь
Бодьсадвын гарын авлага мөн

Өөрийн хүү шигээ энхрийлэн асарсан хүн чинь
Өөрт дайсан шиг харагдаж үйлдэв ч
Өвчнөөр талбигдсан хүүг энхрийлдэг шиг
Үлэмж энхрийлэх нь
Бодьсадвын гарын авлага мөн

Өөрийн уурын дайсныг эс номхотговоос
Гадаадын дайсан үл номхотгон арвижих
Тиймийн тул асрах хийгээд энэрэх сэтгэлийн цэргийн өмгөөр
Өөрийн үндсийг номхотгох нь
Бодьсадвын гарын авлага мөн

Хүслийн эрдэм нь давстай халуун ус лугаа адил
Юуг ч эдлэвч шунал арвижуулах тул
Алинаа шунал төрдөг бодитой нугуудад
Даруй тэвчих нь
Бодьсадвын гарын авлага мөн

    Бусад