Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Христийн шашин өглөг их өгч бусдад туслан сурталчилгаа сайн хийдэг, гэтэл Бурханы шашин яагаад тэгдэггүй вэ?

Мөнгө, бараа тусламжийн хувьд бол Христийн шашин хэр их өгч байна, цаагуураа тэр хэмжээгээрээ авч байна гэсэн үг. Авахгүйгээр гэнэт мөнгө ургаад гараад ирнэ гэж ерөөсөө байхгүй шүү дээ. Энэ утгаараа христийн шашин бусдаас авдаггүй биш харин ч маш их хэмжээгээр авдаг. Европт гэр бүл болоход заавал гэрлэлтээ Христийн сүмд баталгаажуулдаг. Христийн сүмд гэрлэсэн учраас гэрлэснээсээ хойш насан туршдаа цалингийнхаа 10-15%-н татвар төлдөг. Тэгээд нэг биш хэдэн сая хүн татвар ийм маягаар төлдгийг бодоод үзэхэд ямар их санхүүжилттэй болох нь харагдаж байна. Бурханы шашин өглөг барьцыг хүчээр хэзээ ч авдаггүй. Зарим хүмүүс лам нар ном уншина гэж их мөнгө авчихаад яагаад энэ их мөнгөөрөө бусдад тусалдаггүй, сайн үйлс ер хийдэггүй гэх мэтчилэн боддог байх.
Бурхан шашны байгууллагууд тухайлбал гандан хийд нь жилд улсад их хэмжээний татвар төлдөг. Мөн лам нарын хоол хүнс гэх мэтчилэн зардал их байдаг. Эдгээр нийт зардлыг нөхөхөд ард иргэдийн ном уншуулах гэж өгсөн мөнгө болон бусад өглөг барьцууд хүрэхүйеэ үгүйтэй байдаг. Тиймээс гандан хийд мөнгө авчхаад түүнийгээ зөвхөн өөрсдөө идэж уугаад алга болгоод байгаа мэтээр ойлгож болохгүй.
Бурханы шашныг номоо тайлбарлаж сурталчилгаа хийдэггүй гэж байна.
Дээр дурдсанчлан лам нарын дийлэнх нь өөрсдөө номоо сайн мэдэхгүй зан үйл төдий зүйлээр л хязгаарлагддаг болохоор яахан бусдад ном тайлбарлаж хөтлөх билээ. Ном тайлбарлаж хөтлөн явуулдаг лам болон номын сүсэгтнүүд цөөн буйгаас хамааран төдийлөн олон хүмүүст хүчтэй хүрч чадахгүй байна.
Манай лам нар ийм байх нь үнэхээр аргагүй ч юм да. 1930 оны хэлмэгдүүлэлтээр лам нарыг 3 хуваасан. Жоохон банди нарыг нь хар болгоод Гэвшээс дээш лам нарыг нь 10 жилийн ял өгөн Гавжаас дээш зэргэмжтэй лам нарыг бүгдийг нь алсан байна. Ингээд бодохоор шашны боловсон хүчин тасрах нь үнэхээр аргагүй юм. Модыг тайрч сүйтгэвэл дараад нь тэрхүү мод маань эргэн нөхөн төлжиж бий болоход 80-300 жил шаардана. Үүн лугаа нэгэн адил Бурханы шашинаа сүйтгэчихсэн улс шашнаа сэргээж бий болгоход олон жил шаардагддаг. Лал, христийн шашнууд нь коран, библи гэсэн ганцхан л ном байдаг. Үүнийг үзэж судлахад их хугацаа шаардагдахгүй. Христийн шашинд нэг, хоёр жил библи гэсэн ганц ном судлаад л пастер болдог. Гэтэл Бурханы шашинд бол энэ өөр байдаг. Бурхан багшийн айлдсан  нийт сургаал номлолыг бичиг үсэгт буулгахад том заанаар ачсан ачаагаар дүүрэн бэхээр бичээд хүрэхүйеэ үгүйтэй гэж үздэг. Энэ бүгдийг үзэж судлахад өөрөөр хэлбэл Бурханы шашны хамгийн доод түвшний боловсон хүчин бэлтгэхэд доод тал нь 15 жил шаардагддаг бөгөөд энэ мэт олон шалтгаанууд нь дээрх асуултын гол хариулт нь болж чадна. 1990-д оноос ардчилал гарч шашин нээлттэй болсон. Үүнээс хойш 15 жилийг тооцоод үзэхэд 2005 он гэхэд сая нэг Бурханы шашны жинхэнэ боловсон хүчин бий болж байна. Одоогоор энэтхэг улсад ном үзээд сайтар бэлтгэгдээд саяхан эх орондоо ирсэн лам нарын тоо гарын 10 хуруунд багтахаар цөөн байна. Эдгээр лам нар одоогоор Монголын сургалт тасарсан дацангуудад ном зааж Бурханы шашны номын утга учрыг ард иргэдэд тайлбарлан хөтлөх ажлыг хийж байна. Тиймээс манай оронд эрдэм номтой лам нар олноор төрөн ард иргэд маань Бурханы шашныг зөвөөр ойлгож, зөв амьдралтай болох цаг ирнэ байх аа гэдэгт итгэж байна.

  • ЗочинApril 4, 2012

    tiimee, tsag xugatsaa buhnig xaruulna. mongolin zaluuchud jaaxan shashni talar medlegtei bolj jaaxan ch gesn amidral axuida xeregjuulesei.

  • ЗочинApril 4, 2012

    tiimee, tsag xugatsaa buhnig xaruulna. mongolin zaluuchud jaaxan shashni talar medlegtei bolj jaaxan ch gesn amidral axuida xeregjuulesei.

  • ЗочинApril 19, 2012

    hi, Христ Есүс үнэндээ шашин биш ээ. аливаа зүйлд эхлэл ба үндэс суурь гэж байх ёстой шүү дээ. Дээр дурдаад байгаа бурхан чинь жинхэнэ Бурхан биш ээ. Буддын шашин ба лам нар чинь монгол орон манжийн дарлалд орох үед монголчуудыг бараг л устгах зорилгоор орж ирсэн энэтхэг түвдийн шашин байхгүй юу даа. харин библи бол хүн төрөлхтний эхлэл ба төгсгөлийг бичсэн Бурханы хүн төрөлхтөн рүү хандсан захиа. Хүний амьрал зөвхөн энэ дэлхийгээр дуусаад зогсохгүй үхсэний дараа амьдрал байгаа. хүн үхээд дахин төрнө гэж хэзээ ч байхгүй. Хэрвээ хүн мал адгуус, нохой шувуу болж дахин төрдөг юм бол хүн бид амьд байх хугацаандаа мал адгуус, нохой шувуутай хайр найргүй хандаж байдаг. тэгэхлээр эмээ өвөө, элэнц хуланц, өвөг эцэгтэйгээ тэгж харьцаж байгаа гэсэн үг юм уу? Буддын шашин тэгж заадаг биз дээ!!!!!!!!!!!! Харин Библи бол шаааааааааал өөр....... Завтай бол та нэг Библийг судлаад үзээрэй

  • ЗочинApril 19, 2012

    Бурханы шашин үнэндээ манжийн дарлалтай ямар ч хамаагүй зүйл юм. Хамаг амьтан хоорондоо эх хүү бололцож явсан болохоор бүгдийг тэгш хайрлах хэрэгтэй гэж үздэг. Хойд төрөл гэж мэдээж байлгүй яахав. Үүнийг баталсан хэдэн боть зузаан баримтууд байдаг. Жишээ нь гэхэд л хүнд алагдаад дараа төрөлдөө тэр алуурчинг олон яаж алсан түүхээ ярьж баталсан гайхамшигтай явдал энэтхэгт болсон шүү дэ. Энэ мэт жишээнүүдтэй баримтууд зөндөө байдаг. Тиймээс христ христээрээ Бурханы шашинтгууд нь Бурханы шашнаараа мөр мөрөөрөө явсан нь дээр байх өө.

  • ЗочинApril 21, 2012

    Библийг судалсан. Гэхдээ би христийг шүтдэггүй. Библид гардаг Бүтээгч эзэн тэнгэр гагцхүү хүнд бүхнийг зориулсан гэдэг. Бүх байгаль дэлхийн баялагийг хүн дураараа авч болно, бүх ан амьтныг хүний хүнсэнд зориулсан гэж бэлээхэн бичсэн байдгийг би санаж байна. Энэ бол байгальтайгаа хайр найргүй харьцахын үндэс биз.

  • ЗочинAugust 5, 2012

    <<Бурхан шашны байгууллагууд тухайлбал гандан хийд нь жилд улсад их хэмжээний татвар төлдөг.>>
    Энд АНУ-д шашны нийгэмлэг сүмүүд болон ашгийн бус байгууллагууд татвараас чөлөөлөгдсөн байдаг. Ёвропын орнуудад, бас Азийн зарим оронд ч тийм хуультай байдаг байх гэж бодно. Манай Монголд Өрнөдийн орнуудын хууль судалж бас нэвтрүүлж байгаа нь тодорхой байх.
    Аль эрт XIII зуунд Хувилай хаан Төвдийн Пагва ламд шавь орж шашин төрийг хослон барьж байх үедээ багш шаьийн барилдлага, бурхан шашнаа машид хүндлэн харь Төвд улсыг татвараас бүрэн чөлөөлж байжээ. Ингэхлээр манай Монгол улс шашны сүм хийдийг татвараас чөлөөлж байсан өнө эртний уламжлалтай байна.
    Орчин үед дэлхийн олонх орон шашин төр нь тусгаар бөгөөд төр засаг нь шашны сүм хийдээс албан татвар авдаггүй байтал Монголд ийм байгаа нь гайхширал төрүүлмээр байна.Монгол улсад шашны байгууллагууд татвараас чөлөөлөгдөх хуультай болж шашны сүм хийдүүд татвараас чөлөөлөгдөх болтугай! Хүслэн.

  • ЗочинNovember 11, 2012

    лал гэдэггүй юм ислам гэдэг юм.сүсэгтэн хүн 2,5 % жилд өгөх ёстой.буддизм лам нарт зориулсан шашин болоод гуйвцан болхоор өглөг өгнө гэдэг ариун үйл лөөлөө болчич байгаамаа

  • ЗочинNovember 11, 2012

    Мэдэхгүй байж битгий ингэж гүтгэж бай. Өглөг бол тэртэй тэргүй буддизмын буяны суурь байдаг. Өглөг бол буддизмын хамгийн наад захын буян. Бас ёс суртахуун сахих, тэвчээрт суралцах, ном ба буянд хичээнгүйлэх гээд маш олон төрлийн буян байдаг. Өглөг ч дотроо эдийн өглөг, аюулгүй байдлын өглөг, номын өглөг гээд олон түвшин бий. Та нар буддист биш байж болно, гэхдээ бусдын шашныг доромжилно гэдэг нүгэл шүү. Жаахан ёс суртахуунтай бай.

  • ЗочинJanuary 7, 2013

    burhanii shashinaa tugeen delgeruulah ih uilsed tani ondoroos ondor amjilt husie. burhanii surgaaliig sudlaj medsener bidnii, bidnii ireeduid tsaashlaad delhiin niitiin orshin togtnol hogjil, ertontsiin saihan ireeduid bid dusal dusalar huvi nemere oruulah bolnoo gej oilgoj bn. sain uils delgerch. olon olon hunii oyun uhaan melmiid gegeerel asaj ulam tod gerelten giiguuleh boltugai

  • ЗочинApril 16, 2013

    хамаг амьтны зовлон нугэл хилэнцийг нуруундаа уурч яваа лам нараа бодохоос еревдех,бахархах сэтгэл хамт терех юм даа.Эх болсон зургаан зуйл хамаг амьтны телее хийж байгаа буян бухэн тань юутай унэтэй, ямар ч шашнаас дээгуур сургаал бухэн нь алтнаас ч унэтэй...ариун дээд гэгээрэлийн зам мер саадгуй байх болтугай!

  • ЗочинApril 16, 2013

    Hai Yamaraza!
    Buyn vildej viliin vriin har chuluutai densee tsagaan chuluugaar soliyoo gewel uuruus zardal vne tsene mungu ediig urgul barin baij say deed buynii viliig vildsen bolno shv dee. Nomiig zvgeer vne hulsgvi unshuulna gej ih hulgunii tariniin yosond hezeed vl baidag bilee. Burhanii nom bol Birman yazguuriin haad tvshmeliin zindaand tohiruulan zoriulsan ih turluhtunii surgaali nomlol bolohoos bish vgeegvi uhaan byduu guilanchilagchidad zoriulj vne hulsgvi tetgej demjideg tuslamjiin baiguulga shig zvil bish yum shv. Lam nar ih baga olon tuwshind bui biz tiimiin hedii ch shat tvwshin bvrtee aliwaa turluhtunii buynii sawand hargalzan tohiruulan tuslan awarch baidag bizee. Buddha helehdee ehleed tanij med daraa ni songoltoo hii busad svseg bishreltei haritsuulj vzne vv gesenn baidag yum shv. Hrist bol ehleed itge gedeg yug ni ch medehgvi ehleed itge daraa ni hoosond itgetsen hvn sohor nvd beer vgvi negnees yalgaagvi hvmvvn herhen burhanlag orshihuig tanin medeh bilee. Sohor hvnees nar yaj gereltdeg we gej asuuwal ter yu ch harj medreegvi medremjgvi atlaa yaj nariig tailbarlah bilee bas medreh bilee. Buddha chanar bol bidnii dotoodod orshih nuugdmal ertuntsiin tvlhvvr bolson dald uhamsriin gvndeh tsaglashgvi ih hvch chadaliin bilegdel bilee.

  • ЗочинApril 16, 2013

    Hai Yamaraza!
    Buyn vildej viliin vriin har chuluutai densee tsagaan chuluugaar soliyoo gewel uuruus zardal vne tsene mungu ediig urgul barin baij say deed buynii viliig vildsen bolno shv dee. Nomiig zvgeer vne hulsgvi unshuulna gej ih hulgunii tariniin yosond hezeed vl baidag bilee. Burhanii nom bol Birman yazguuriin haad tvshmeliin zindaand tohiruulan zoriulsan ih turluhtunii surgaali nomlol bolohoos bish vgeegvi uhaan byduu guilanchilagchidad zoriulj vne hulsgvi tetgej demjideg tuslamjiin baiguulga shig zvil bish yum shv. Lam nar ih baga olon tuwshind bui biz tiimiin hedii ch shat tvwshin bvrtee aliwaa turluhtunii buynii sawand hargalzan tohiruulan tuslan awarch baidag bizee. Buddha helehdee ehleed tanij med daraa ni songoltoo hii busad svseg bishreltei haritsuulj vzne vv gesenn baidag yum shv. Hrist bol ehleed itge gedeg yug ni ch medehgvi ehleed itge daraa ni hoosond itgetsen hvn sohor nvd beer vgvi negnees yalgaagvi hvmvvn herhen burhanlag orshihuig tanin medeh bilee. Sohor hvnees nar yaj gereltdeg we gej asuuwal ter yu ch harj medreegvi medremjgvi atlaa yaj nariig tailbarlah bilee bas medreh bilee. Buddha chanar bol bidnii dotoodod orshih nuugdmal ertuntsiin tvlhvvr bolson dald uhamsriin gvndeh tsaglashgvi ih hvch chadaliin bilegdel bilee.

  • ЗочинJune 18, 2013

    КККККК мөн яриваа хэрвээ тэгж татвар авбал хүн тэнд үлдэхгүй л байх даа. Ганданд ороход баахан уншуулах ном тарифтай нь жагсаасан байдгийг юу гэх вэ? Ариун явдал уу тэгээд? Мөнгө хөөсөн лам нарыг өөрөөсөө дээр тавьж аврал эрж очино гэдэг бол үнэхээр оюун санааны доройтол юм даа. Өөрийгөө яаая гэж байгаа лам хүний зовлонг нимгэлнэ гэж юу байхав дээ чааваас. Зуд болоход нохой үхэл болоход лам цадна гэж үг үнэхээр үнэн юм даа

  • ЗочинAugust 1, 2013

    Өглөг өгчихөөд түүнийгээ бодоод, яриад, гайхуулаад явбал тэр өглөг болохгүй. Тэр бол үнэн сэтгэлийн өглөг биш. Өөрийн амийн хувийн ашиг завшааны харсан үйлдэл. Христүүд манайх зөндөө өглөг өгдөг, танайх өгөхгүй байна гэж ярьдаг. Ингээд л тэр нь өглөг биш болдог. Бусдын шашныг муулахын тулд өглөг өгч жүжиглэсэн болж байна. Энэ маш ёс суртахуунгүй үйлдэл юм. Ариун бус үйлдэл юм.

  • GantsolmonNovember 12, 2013

    ene site-iig ihdemjij bnaa. unendee odoo lam huwraguud oorsdoo burhnii nomoo sain meddegguigees ch yumuu baigaa baidlaasaa bolood burhan shahin bol har tamhi gsn oilgoltiig toruuleed bga bh humuusd songolt ogohiin omno yu songoh gj bgaag ni sain oilguulah lam nar orchin uee dagaad iimerhuu site ih heregtei bh

  • ЗочинNovember 13, 2013

    lam nar yer n shashnii yamar nomnuud bdag jagsaalt gargaad kyrilleer buulgah heregtei.

  • ЗочинNovember 19, 2013

    Герман улс иргэдийнхээ цалингаас шимтгэл авдаг гэсэн тэр нь юу вэ гэхлээр Христ-н байгууллагуудад очдог юм гэсэн

Бусад