Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

“Бурхан багш”-ийн Их ёслол хүндэтгэлийн өдөр

Билгийн тооллын XVII жарны”Баясгалан” хэмээх усан Луу жилийн зуны эхэн сарын шинийн 15 буюу Аргын тооллын 2012 оны 06-р сарын 04-ны Даваа гаригт, Бурхан багшийн амьдралын гурван гол үйл явдал болох:

  1. Эхээс мэндэлсэн
  2. Бурханы хутгийг олж төгс Гэгээрэлд хүрсэн
  3. Нирваанд орж орчлонгийн Мөнх бусыг үзүүлсэн

өлзий дэмбэрэлт өдрийг, Номын ёсоор тэмдэглэхээр дараах ажлыг зохион байгуулж байна.
1. ” Сожон” сахил хүртээх. \Нэг өдрийн бясалгал\
“Их хөлгөний мацаг сахисан нэг өдрийн буяны гэгээ түмэн төрлийн заяаг гийгүүлнэ”. Бурхан багшийн зарлигаас....
Хүн болсоны хэргийг бүтээж, Эцэг эхийн ачийг хариулах нэгэн арга нь “Ёс суртхууныг төлөвшүүлэх” бөгөөд үүний тулд Их хөлгөний “Тэтгэн ариусгахуй” буюу Мацаг сахил сахих ёс юм.
Нэг өдрийн сахил сахисанаар дөт дөхөм аргаар маш их Буяныг хураах төдийгүй Дээд сахил ёс суртахуунд дөхөх, тэгснээр Үлэмж баясалгал, Гэгээрэлд ойртоно гэсэн үг. Үүнд Мацаг сахихын гүн утга илэрч байна. Хүний энэ амьдралд нэг өдрийг ч гэсэн мацаг сахих зэргээр ариун гэгээн өнгөрүүлбэл ямар их үр ашигтай нь эндээс харагдаж байна.

“Ариун дагшин орноо түг түмэн галавт, Ёс сурталыг сахин явснаас өнөө маргаашийн хооронд энэ буртагт ертөнцөд сахих нь илүү” гэж Агуу гэтэлгэгч сударт ч өгүүлсэн байдаг. Энэхүү нэгэн өдрийн сахилийг Одсэр Ринбүчи хүртээж ач холбогдолыг нь таниулах болно.

Хэзээ: 5-р сарын 6, 13, 20, 27-ны Бүтэн сайны өдрүүдэд Өглөө 7 цагаас эхлэж, 17 цаг хүртэл үргэлжлэнэ.

Хаана: Шашны Их Сургуулийн хурлын зааланд.
6-р сарын 4 ны Их дүйчэн өдрийн Өглөө 6 цагаас.
Идгаачойнзинлин дацанд тус тус зохион байгуулагдана.
2. Мөн хүүхдүүдийн дунд “Сэтгэлийн ариусал” уралдаан зарлаж байна.
15-18 нас: “Сэтгэлийн ариусал” Зохион бичлэг
Оюутнууд: “Сэтгэлийн ариусал” Эссэ бичлэг
Ангилал тус бүр:

1-р байр: 1 хүүхэд х90,000
2-р байр: 1 хүүхэд х 50,000
3-р байр: 1 хүүхэд х 20,000

Тусгай байр: 1 хүүхэд, 10.000-ийн шагналтай.
Бүх оролцогч хүүхдүүдээ урамшуулж ном өгнө.

2012- 05 - 31ны Пүрэв гариг хүртэл Гандантэгчэнлин хийдийн ”Гунгаачойлон” дацанд \Шунлайв багшийн өрөөнд хүлээн авна.

Жич: Уралдааны материалыг хураалгахдаа нэр, холбогдох утасаа тодорхой бичиж, төрсөний гэрчилгээ, оюутанууд оюутны үнэмлэхээ шалгуулна.

Сүсэгтэн олон та бүхэн Буянаа арвидуулан үүнээ Бие, хэл, сэтгэлээр Даган баясаж, өргөнөөр идэвхийлэн оролцоно уу.

Харилцах утас: 88983721, 99092376, 88187218

"Гандан тэгчэнлин хийд" "Таны буянд, Даган баясъя" төв. “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв”

  • ЗочинMay 4, 2012

    Ямар ч хүн мэддэг чаддагаа олон амьтны тусын тусад зориулах хэрэгтэй. Хэрвээ мэдлэг мэргэжилдээ харамлаж үнэрхэх буюу буруугаар ашиглавал тэр хүн эрдэнийн эрхи хүзүүндээ зүүсэн хүүртэй адил буюу.
    Далайд унасан хүн цангаж үхдэгтэй адил гэж “Гонзэгт” дурьдсан байдаг.

  • ЗочинMay 4, 2012

    Хүн биеэ буюу орчин тойрноо ариун цэвэр үзэмжтэй байлгахыг Бурхан багш сургадаг байжээ: Иймд Бурхан багш өөрөө хогийн шүүр барьж гараад гандийн дохиогоор шавь нараа цуглуулж орд харш Жалжедцал тэргүүтэн гудамж тайлбайгаа сар бүрийн шинийн найман, арван дөрөвт нийтийн цэвэрлэгээг тогтмол хийдэг байснаас гадна долоо хоног тутам тогтмол усанд орж байгтун гэж сургадаг байжээ.

Бусад мэдээлэл