Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Мандал өргөх

Мандал өргөх тухай:

Мандал өргөх ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт дандарт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандала гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг 3 тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодьтойгоор болон сэтгэлээрээ хувилгак өргөдөг. Мандалыг өргөхдөө зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад баруун гарын алгаар гадагш олонтаа арчихын сүжгийг адистэтийг олохын сүжиг үүсгэх ёстой. Мандал өргөхдөө "Ум базар вума аа хум ум базар рэхэ аа хум идам гүрү радна маíдала хам ниря даяа ми" хэмээн сэтгэлдээ уншин зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад баруун гарын алгаар гадагш олонтаа арчих байдлаар хилэнц түйтгэрийг арилгахын сүжгийг адистэдийн олохын сүжиг үүсгэх ёстой юм.

Мандал өргөх:

Ум базар вүмэ аа хум. Орон төхмийг өргөн өчмүй. Ум базар рэгхэ аа хум.
Эрхэт эх алтан дэлхий гадаад уул хүрээгээр хүрээлсний төв дунд Цогт сүмбэр уул, дорноо Үлэмжийн биетэн, өмнөө Замбуу тив, өрнөө Үхэр эдлэгч, умраа Муу дуут, биет хийгээд үлэмж биет, Дохих хийгээд Бус дохих, Төгс дээд мөрд орох ба мод, Гаминдийн үнээ, Эс таригдсан тутарга, Хүрд эрдэнэ, Чандмань эрдэнэ, Хатан эрдэнэ, Түшмэл эрдэнэ, Заан эрдэнэ, Морь эрдэнэ, Баатар эрдэнэ, Их сангийн хумх, үзүүрхүй эх.Эрхич Дуулахуй эх, Наран, Саран, Эрдэнийн шүхэр, Хамаг зүгээс магад ялагч ялгуусан чимэг, Төв дунд тэнгэр хүний хотод төгс цог учрал эс бүрдэгдсэн үгүй эдгээрийг итгэл нилгүүлсэнгүй Аръябал нөхөр сэлтэд өрөмгүй. Их нигүүлсэхүй бээр амьтны тус дор аван соёрх оо. Аваад би тэргүүнтэн хамаг амьтныг адистидлан соёрх оо.

Газар дэлхийг хүжсээр сүрчин цэцэг дэлгээд
Сүмбэр уул дөрвөн тивийг наран сараар чимэгсэн үүнийг
Бурхны оронд зорин өргөсөн иеэр
Амьтан бүхэн тийн амирласан орныг эдлэх болтугай.
Тус амгалан гарахын орон шашин өрнөн дэлгэрч
Шашныг баригч төрөлхтэн бие амгалан сайн
Хотол амьтанд амгалан жаргалан гарахын орон
Бурханы шашин мөнхөд дэлгэрэх болтугай
Гэтлэгч ламын нас машид батжижү
Ариун цагаан үйлс нь арван зүгт дэлгэрээд
Зонхавын шашны зул бээр гурван орны амьтны
Харанхуйг гийгүүлж мөнхөд орших болтугай
Дэлгэрэн өлзий уулан төгс баясгалант их хөлөгний хийд
Сансрын эцсийг хүртэл өрнөн дэлгэрэх хийгээд
Оюун тунгалаг олон мэргэд машид хурах болтугай.

Багш шавь нарын ном лугаа зохилдох хэрэг
Ямарчлан сансанаар бүтэх хийгээд
Өвчин, ад, тотгор, чөтгөр тэргүүтнийг
Амирлуулан адистидлан соёрх оо.

Богдийн дээд сэтгэл их эрдэнэ
Төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай
Төрсөн нэгэнд нь доройтол үгүй байж
Дээш дээшид аривжих болтугай.

Бас бус энэ оронд өвчин, мэс, үгүйрэл тэргүүтэн
Үл зохилдох буурлын нэр ч үл гаран
Сүмадигирдийн шашин арван зүгт мандаж
Амьтан бүхэн энх мандах болтугай.
Их нигүүлсэхүй энэрлийн мөн чанартай бээр
Би тэргүүтэн хамаг амьтан харшлах шалтгааныг арилгаж
Өвчин ад хилэнцийг амирлуулаад
Нүдний гэм хирийг арилган адистидла.
Эцэг эх хамаг амьтан амгалан төгс
Хамаг муу заяа хэзээд хоосрох ба
Бодьсадва хамаг газар оршсон
Тэдгээр Бүхний ерөөл бүтэх болтугай.

Өглөгийн эзэд нөхөр сэлт нүгүүдийн
Энэ насанд санасан хэрэг бүтэж
Саад тотгор амирлаад өлзий хутаг
Санасан хэрэг ёсчлон бүтэх болтугай.

Гайхамшигт язгууртан хөвгүүд сэлтийн адистид ба
Омгой үгүй шүтэн барилдлагын үнэн хийгээд
Миний ариун санааны агуу хүчин иеэр
Асар ариун энэ ерөөлийн орон бүтэх болтугай.

Мөргөж, тахиж наманчилсан хийгээд
Даган баясалдаж дурдан залбирсны
Өчүүхэн буяныг би бээр юу хурааснаа
Бүгдийг туулсан бодийн уг дор зориулмуй

Хотол хүслийн учрал нь зуны далай мэт арвижиж
Ариун удмын урсгал үргэлжлэл нь тасралт үгүй
Өдөр шөнийг Зонхавын шашны номоор нөхчөөж
Хотол чуулганы цогоор цэнгэхийн өлзий хутаг орштугай.

Ум сарва дата гада ядам гүрү радна мандала хамниряа да яа ми

    Бусад мэдээлэл