Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 18-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та эрх мэдэл нэр төрд дэндүү их тэмүүлдэг. Тухайлбал, хүмүүсийг удирдан ажилладгаа, илүү цалин хөлс авч, эрх ямба эдэлж буйгаа байх ёстой зүйл гэж үздэг. Өөрийгөө хэтрүүлэн үнэлэх, хэт бардамнах нь таны зан чанарын салшгүй нэг хэсэг болдог. 18/9 тоо нь кармын хүчтэй хамаарлыг илэрхийлдэг тул энэ амьдралдаа ч өнгөрсөн төрлүүдийнхээ үйлийн үрийг амсаж болно. Тухайлбал, та урьд өмнө нь томоохон лидер байжээ. Тиймээс таны авьяас чадварыг зөн билгээрээ мэдэрдэг тул өөрийн мэдэлгүй танд хандаж зөвлөгөө тус, дэм хүсдэг. Та энэ амьдралдаа хариуцлагаас зайлсхийхийг оролдож болно. Учир нь урьд төрөлдөө эрх мэдлийг дагалддаг хариуцлагын хүндийг мэдэрчээ. Юу ч боллоо гэсэн танд лидерийн, удирдан манлайлагчийн авьяас билэг, шинж чанарууд насан эцэс болтол хадгалагдана. Та их оюунлаг, шашинлаг хүн байж болох юм. Та сүм хийдэд очдог атлаа шашны асуудалд ухаалгаар хандан, бүх шашин болон гүн ухааны онолуудыг өв тэгш авч үздэг. Таны энэ салбар дахь мэдлэг ухаан хангалттай хөгжсөнөөр та эрдмийн цол зэрэг авсан байж болохыг үгүйсгэхгүй. Үнэндээ итгэл үнэмшил л танд хүч чадлыг олгож, эргэн тойрны хүмүүс, ер нь нийгэмтэй бүрэн дүүрэн ойлголцоход тусалдаг. Та үзэл бодолдоо үнэнч байж, бусдын дунд түүнээ тараах чадалтай хүн. Тэгсэн атлаа мөн хангалттай тэвчээртэй тул нөхцөлд та тус болоход бэлэн байдаг төдийгүй хүнийг хэзээд сайн тал руу нь өөрчилж чаддаг. Гэхдээ та хэнд ч үзэл бодлоо тулгадаггүй, учир нь та хүн болгон өөрийн зам мөрийг дагах ёстой гэж үздэг. Заримдаа та хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг боловч ихэнхдээ эрүүл саруул ухаандаа захирагдан ажил төрлөө явуулдаг. Та өндөр боловсролтой, соёлтой, урлаг, утга зохиолын талаар ярилцах дуртай. Та бусдын зовлонг ойлгож өрөвддөг, энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй тул хүмүүнлэгийн ажил хийдэг байж болох. Та юунд ч зорьж байсан таныг хөдөлгөгч гол хүч бол аливаа салбарт хамгийн дээд шатанд гарах, нэр хүндтэй болох эрмэлзэл юм. Ажиллах болох төвлөрөх чадвар тань атаархам их тул зорилгодоо тууштай хүрдэг. Та байгаа байдлаараа тухайн салбартаа тэргүүлэгч хүмүүсийг татан цуглуулж чаддаг төдийгүй өөрөө тэдгээрийн нэг нь байхыг эрмэлзэн хичээдэг. Та азтай төдийгүй мөнгө санхүүгийн хувьд ч бусдаас хараат бус байх тавилантай. Энэ тооны нөлөөгөөр та илэн далангүй, нийтэч зантай. Аливаад төв байр суурийг сахиж, бүх нийтээр дагаж мөрддөг ёс суртахууны хүрээнд баригдахгүйг хичээдэг. Амьдралдаа өөрчлөх, сонирхолтой болгохын тулд та бүхий л хүрээнд зоригтой алхмууд хийж туршиж үздэг. Заримдаа та сонирхсон зүйлдээ хэт автаад бусдын юу гэж хэлэхийг огт тоодоггүй. Оюуны төвлөрөл, тэсвэр хатуужил шаардсан спортын төрлүүдэд дуртай. Тухайлбал усан поло, морин спорт, усан цана, дугуйн спорт, аэробик зэргээр хичээллэх нь тохиромжтой.

Дутагдал:

Заримдаа та хэт зөрүүд зан гаргадаг төдийгүй өөрийн зөвд бүрэн итгэлтэй байдаг тул үзэл бодлоосоо нэг сөөм ч ухарч чаддаггүй. Маргашгүй үзэл хандлага нь биеэ авч явах байдал төдийгүй ахуй амьдралд ч илрэн гарч байдаг. Та ийн өөрийн гэсэн үзэл баримтлалыг дагаснаар гадны нөлөөллөөс өөрийгөө хамгаалан тусгаарлахыг хүсдэг байж болзошгүй. Гэвч илүү уян хатан байснаар үзэл бодлоо өөрчлөх нь ертөнцийн төгсгөл биш гэдгийг ойлгох болно. Хэвшсэн үзэл бодлоосоо татгалзан, амьдралын урсгалыг сөрөхөө боливол сэтгэл санааны амирлыг олж, бие сайжирна. Заримдаа та хэт түрэмгий байж, бусдыг дураараа захирч, өөрийгөө хорвоо ертөнцийн төв болсон мэт авирладаг. Азгүйтэл нь таныг дэндүү өчүүхэн, тооцоотой болгодог. Энэ үедээ та дотоод дуу хоолойгоо сонсож, хүмүүст, амьдралд дахин итгэхийг хичээ. Үе үе та бусдаас давуу гэдгээ харуулахын тулд эд хөрөнгө, нийгмийн байр сууриараа гайхуулдаг. Заримдаа та бүгдийн дагаж мөрддөг хуулинд захирагдахааргүй их хүн шиг өөртөө санагддаг. Гэвч аливаа хууль хүн бүхэнд адил үйлчилж байдаг тул чингэж санасан хүн эрт орой хэзээ нэгэн цагт зохих шангаа хүртдэг гэдгийг бүү март. Заримдаа та хэт хувиа хичээмтгий болдог тул зөвхөн өөрийгөө боддог. Тиймээс та бусдыг бодох, бусадтай хамтран ажиллах нь бусдад төдийгүй танд ч хэрэгтэй гэдгийг ойлгох ёстой. Ач тус харалгүйгээр бусдад туслах нь танд дотоод тэнцвэрт байдлаа олоход тань тусална. Тиймээс та өөрийгөө элдвээр шүүж зам шүүж зэмлэхийн оронд сэтгэл санааны байдалдаа тайван хандаж, бодитоор хүлээж ав. Та үзэл бодлоо илүү нээлттэй илэрхийлж бай, эсвэл итгэдэг хүндээ сэтгэлээ уудлан ярьж бай. Танд хүмүүс болон бодит нөхцөл байдлыг эрүүл саруулаар дүгнэх чадвар буй. Тэгсэн атлаа заримдаа хүмүүсийн бүдүүлэг мунхаг занг шүүмжлэхгүй өнгөрч чаддаггүй, өөрийгөө ч мөн ялгаагүй хатуу шүүж, шүүмжилж ялладаг. Тиймээс амьдрал туйлын төгс төгөлдөр зүйл гэж үгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй аваас амьдрал танд дахин дахин сургамж барих болно.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Өөртөө хэт итгэлтэй чанар тань хайр дурлалын талбарт ч өөрийгөө түлхүүр хүн гэж бодоход хүргэдэг. Та баян, нийгмийн байр суурь сайтай бол танаас өөрийгөө аль нэг талаар илүү гэж үздэг хүнтэй холбоо тогтоох нь гутамшигтай гэж үзнэ. Таны сайн сайхан чанарыг байнга магтан дуулж байдаг, үргэлж таныг аялдан дагадаг амраг л тохирно. Эсвэл бүр эсрэгээр юугаараа ч танд бууж өгөхгүй тэмцдэг, тэгснээрээ танаас илүү их өндөрт гарахыг  шаарддаг амраг илүү тохиромжтой. Та амрагийнхаа бүхий л үүрэг хариуцлагыг үүрч түүний үйлдэл болгоныг зааж өгөхөөс буцахгүй. Тэгсэн атлаа хэн нэгэн таныг тийнхүү халамжлах гэвэл хэзээ ч зөвшөөрөхгүй, учир нь та бүхнийг хяналтандаа байлгахыг боддог. Танд бусдыг татах гоц авьяас байдаг тул эсрэг хүйсийнхний зүгээс халамж анхаарлаар хэзээ ч дутахгүй. Таны өвөрмөц зан чанар оюуны болон боловсролын өндөр чадавхтай хүмүүсийг танд татагдахад хүргэнэ. Таны зан аалийг сайн мэддэг хүнтэй бол та сексийн хүсэл төсөөллөө бүрэн хэрэгжүүлж чадна. Гэхдээ та янаг амрагийн харьцаанд ялгүй биеэ барьдаг. Энэ нөхцөлд оюунлаг харьцааг эрхэмлэгч амраг танд хэрэгтэй. Танд насан туршийн ханиа сонгох үүрэг хэцүү санагдана. Учир нь та бусдад дэндүү өндөр шаардлага тавьдаг. Тиймээс та эхлээд өөрийн зан чанарыг өөрчлөхөд анхаарах ёстой. Та заримдаа дэндүү дураараа, өөнтөгч болдог. Энэ нөхцөлд та баян чинээлэг, найдвартай амрагийг илүүд үзнэ. Ерөнхийдөө 18/9 тооны нийлэмж амьдралд хандах либерал хандлагыг нөхцөлдүүлдэг ба насан туршдаа “цорын ганц тохирох” хүнээ хайсаар байх болно. Нөгөөтээгүүр та нарын зарим нь дэндүү луритан хандлагатай, элдэв маягт дургүй, аливаад ёс журмыг эрхэмлэдэг, дэндүү ичимхий төлөв байх нь бий. Тийм нөхцөлд та өөрийн амьдралын зам мөрийг цорын ганц зөв зам мөр гэж үздэг ба өөрийгөө нийгмийн дээд элит давхаргад хамруулдаг. Сексийн тухайд танд цуцашгүй хөдөлмөрч, элдэв зүйлийг сэдэхдээ сайн амраг хэрэгтэй. Ихэнхдээ та сэтгэл дундуур байхаас зайлсхийн бие даан ханамж авахаа илүүд үздэг.

Гадаад төрх:

Өндөр булчинлаг биетэй, том нүүртэй, өтгөн хөмсөг, өргөн духтай, хөнхөр том нүдтэй. Жижиг хамар бол таны онцлог шинж юм.

Эрүүл мэнд:

Хөл гар өвдөх, ууц нуруу чилэх, элэг цөсний өвчин тусах хандлагатай. Мөн тархи толгойны өвчинд өртөмхий.

Ажил мэргэжил, албан тушаал:

манлайлагчийн авьяас чадвартай тул багш судлаач, шашны номлогчоор ажиллах боломжтой. Ихэнх тань олон нийтийн ажил эрхлэх ба та нарын дундаас авьяаслаг улс төрч, шүүгч, дипломат төрдөг. Зарим тань нийгмийн халамж хүмүүнлэгийн салбарт ажиллана. Хөгжимчин, бүжигчин, эсвэл гар хөдөлмөр шаардсан ажил мэргэжил эрхлэхэд тохиромжтой. Зохион байгуулах авьяастаа тулгуурлан олон нийтийн зүтгэлтэн, удирдах ажилтан болно. Банз санхүүгийн салбар, компьютерын технологийн салбарт ажиллавал амжилтанд хүрнэ.

  • ЗочинSeptember 3, 2012

    Ihenh n taarj bn.

  • ЗочинOctober 11, 2012

    яг таарч байна гээд боддоо ямар аймар юм бэ бүүр айчилаа,

  • ЗочинOctober 11, 2012

    баярлалаа гэхээ мартачихсан байна хэхэхэхэхэхэБаярлалааа

  • ЗочинOctober 1, 2013

    Өндөр булчинлаг биетэй гэснийг эс тооцвол бараг л таарч байна. Ялангуяа тэр эрүүл мэнд бол яг байна.

  • ЗочинNovember 14, 2013

    hvnher nvd gnee bas bulchinlag bietei arai gvma taarku bna

Бусад