Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 16-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Дээрх тооны нөлөөгөөр та амьдралд өөдрөгөөр, чөлөөтэй ханддаг. Та өөрийгөө төгс төгөлдөр болгоход их анхаардаг. Тиймээс та өөрийн дутагдал, сул талыг давуу тал мэтээр хүлээн авч, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь чухал. Алдаа дутагдал, сул талаа уучлах чадвартай байвал бусдын танд итгэх итгэл нэмэгдэнэ. Та үйл явдлыг далд түвшинд мэдрэх, оршихуйн өөр хэлбэрүүдийг мэдрэх чадвартай. 16/7 тооны үелзэл нь танд нийтийн ухамсрын долгионыг барьж авч мэдрэх боломжийг олгодог. Та олны санаа бодлыг нарийн мэдэрдэг тул тэднийг дамжуулагч болж, нийгэмд хувь нэмрээ оруулна. Та өөрийгөө төдийгүй бусад хүмүүсийг ойлгон мэдэрч харьцдаг. Та бол төрөлхийн анагаагч мөн, таны авьяас билгийн хүчээр олон хүн амирлаж зовлонгоос ангижрах тул энэ мэргэжлийг сонгож болно. Бусдад тусална гэдэг нь та өөртөө тусалж байгаа хэрэг, учир нь чингэснээр та өөрийн сэтгэл санааны төгөлдөржих нөхцөлийг тавьж өгнө. Та өгөөмөр тусч сэтгэлтэй тул орчин тойрондоо буй хүмүүст туслахдаа цагаа харамгүй зориулдаг. Та нэг ч зүйлийг гээлгүй бусдыг сонсож чаддаг төдийгүй нөхцөл байдлыг бүхэлд нь бодитоор мэдрэх чадвартай. Танаас ямар нэгэн зүйлийг нууцалсан ч та зөн билгээрээ олж мэддэг. Гэр бүлийн хэлхээ холбоог маш сайн мэдэрч аливаад садан төрөлтэйгээ хамтарч ажилладаг. Та хамт олны дунд ажиллах, хамтын хүчээр зорилгодоо хүрэх дуртай. Та нэгэн хамт олны хэсэг гэдгээ мэдэрч, хамт олныхоо гишүүн болгоны ашиг сонирхлыг дээдлэн үздэг. Та ихэнхдээ хүлээсэн үүрэг хариуцлагаа хатуу чанд биелүүлдэг. Танд бусдын авьяас чадварыг илрүүлэн гаргах, урамшуулах авьяас буй. Та үе үе ганцаараа байж бүгдийг цэгнэхийг хүсэх ба энэ үедээ өөрийн дотоод дуу хоолой, зөн билгээ чагнадаг. Ингэснээр та нөхцөл байдлыг логикоор дүгнэн цэгнэх боломжтой болдог. Та байгалийн гоо сайхнаас, ер үзэмжтэй сайхан бүхнээс таашаал авч урам ордог. Та амьдралд хязгааргүй итгэдэг болохоор амьдралын урсгал даган хөвөх дуртай. Оршихуйн утга учрыг мэддэг тань, мөн гүн гүнзгий зөн билэг тань бусдыг өөртөө захируулах, зорилгодоо хүрэх боломжоор хангадаг. Усан спорт, гүйлт, аэробикаар хичээллэх нь нэн тохиромжтой.

Дутагдал:

Та заримдаа бодит байдлаас хэт тасарч, практик үйл ажиллагааг явуулж чадахаа байдаг. Ийм үедээ та мартамхай, бас мөрөөдөмтгий болно. Хэдийгээр эрвээхэй шиг нисэн дүүлж амьдралыг өнгөрөөх нь сайхан боловч олон сайхан боломжуудыг алдана гэсэн үг. Тиймээс мөрөөдлийн ертөнцөд амьдрахын оронд биеэ дайчлан ажил хэрэгтээ санаа тавих нь зөв. Та өөрт буй сайн сайхан бүхнийг, тухайлбал, сонирхолтой ажил, сайхан орон гэр, халамжтай нөхөр, эд хөрөнгө, нийгмийн өндөр байр суурь, эрүүл мэндээ үнэлдэггүй байж болох. Та дээр дурдагдсан бүхнийг байх ёстой зүйл гэж үзэн, эсвэл хангалтгүйд тооцон “ядуу, зовсон” хүний дүр эсгэдэг байж болох. Заримдаа та их залхуу болдог ба энэ үедээ өөрийгөө ядраахгүйн тулд бусдыг залхтал нь ашигладаг. Амьдралд ингэж хандах нь танд байгаа бүхнийг үгүй болоход нөлөөлнө. Тиймээс байгаадаа сэтгэл хангалуун байж сурах нь чухал. Сэтгэлийн хөөрөлд орсон үедээ өөрийгөө ядраахгүйн тулд бусдыг залхтал нь ашигладаг. Амьдралд ингэж хандах нь танд байгаа бүхнийг үгүй болоход нөлөөлнө. Тиймээс байгаадаа сэтгэл хангалуун байж сурах нь чухал. Сэтгэлийн хөөрөлд орсон үедээ бусдад таагүй нөлөө үзүүлдэг тул сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж сурах нь чухал. Харин сэтгэл санааны тогтворт байдал алдагдвал тодорхой ажил хэрэг эрхэлж, биеийн хүчний хөдөлмөр эрхэлж сэтгэлээ амирлуулж байх нь чухал. Та төгс төгөлдөрт тэмүүлээд уран бүтээл, ажил хэргээс өөр юуг ч мэдрэх чадваргүй болсон байдаг. 16/7 тооны үзүүлэх өөр нэг нөлөө нь таны хүйтэн, хөндий, тооцоотой, ашиг хонжоо хайгч нэгэн болгож мэднэ. Таагүй өнгөрсөн явдал нь таныг хонзогнуур зуумхай болгож болох. Харин амьдралд тохиолдох сайн, муу бүхнийг сэтгэл түвшин хүлээж авах нь хүндрэлээс зайлах арга зам мөн гэсэн энгийн үнэнийг ойлгоогүй цагт та хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй. Таны оюун ухааны түвшин харьцангуй өндөр болохоор та үзэл бодлоо шууд тулгасан маягаар илэрхийлдэг ба ийм үедээ бусдын санаа бодлыг тоож сонсохыг хүсдэггүй. Өөрийгөө илэрхийлэх гэсэн хандлага нь таныг шулуухан, эрээ цээргүй нэгэн болгоно. Тиймээс амьдралыг бодитоор өнгө будагтайгаар нь хүлээж авч сурах нь чухал.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та энд ч хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хандахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, та аливаа үйл явдлын өрнөлийг бодол санаандаа төсөөлөн гүйцэтгэдэг, учир нь чингэх нь бодитоор хэрэгжүүлэхээс хамаагүй хялбар байдагт оршино. Хэдийгээр энэ нь аюулгүй арга боловч хамгийн ирээдүйтэй харьцаа холбоо тань хэзээ ч бодит болохгүй. Та өөрийнхөө өмнөөс төдийгүй амрагийнхаа өмнөөс ч бүгдийг төсөөлөн бодох чадвартай. Танд хэн нэгэн хамт хооллох санал тавивал та энэ хүн надтай гэрлэх нь гэж төсөөлнө. Өөрөөр хэлбэл, та хүсч буй зүйлээ бодит байдал мэтээр төсөөлдөг тул танд санаснаа тодорхой ойлгомжтой илэрхийлдэг хүн хэрэгтэй. Та эрхлэн, халамжлуулах дуртай. Хайртай хүнтэйгээ урт удаан хугацааны бат бэх харьцаатай байхыг боддог. Янаг амрагийн харьцааг амьдралын салшгүй нэгэн хэсэг гэж үздэг. Харин энэ зорилгодоо хүрэхэд хайр дурлал, амрагийн тань туслалцаа хэрэгтэй гэж боддог. Амрагаа илүү сайн таньж мэдэхэд танд хугацаа хэрэгтэй. Тиймээс та эхэн үедээ зай барихыг хичээдэг. Заримдаа та өөрийгөө сексийн хувьд төгс биш гэж үзэх тул хүссэнтэйгээ янаглаж задардаг. Та нарийн мэдрэмжтэй, гоо сайхнаас таашаал авч чадах хүмүүсийг сонгодог. Амраг тань царайлаг, эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг их татдаг бол та хардамхай болдог. Та сексийн тухайд амрагаа үе үе солих дуртай төдийгүй групп секс хийхээс буцдаггүй. Ер нь та энэ талбарт элдвийг турших дуртай.

Гадаад төрх:

Та дунд зэргийн нуруутай, муурынх шиг гярхай мэдрэмтгий нүдтэй, бондгор хацартай, том амтай. Өргөн цээж, ташаатай, урин дуудсан харцтай.

Эрүүл мэнд:

Дайврын солилцоо хямрах, харшил авахдаа амархан. Хоол боловсруулах эрхтний өвчинд өртөмхий.

Ажил мэргэжил, албан тушаал:

Эмч, анагаагч, сувилагчийн мэргэжил нэн тохиромжтой. Мөн сайн судлаач болж чадна. Фото модель, зураач, хөгжимчин, дизайнер, цэргийн мэргэжилтэн болсон ч болох.

  • ЗочинMay 23, 2012

    4694

  • ЗочинJuly 9, 2012

    үнэхээр сайхан юм. Гэхдээ эдгээрээс өөр мэргэжил сонговол яах вэ?

  • ЗочинOctober 31, 2013

    Гоё гоё

  • ЗочинNovember 13, 2013

    barag l

Бусад