Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.
Нийтлэл

Номгүй мунхгуудын голгүй гүжирдсэний гэм хоригийг дуудан шүүмжилсэн бичиг

Шашин амьтныг тэжээгч эм болсон, энэ сайн номлол минь
Саар шулмын өмөг Та бүгдэд уурлан хилэгнэхийн шалтгаан болон үзэгдвээс
Номнон зохиосон миний мэтийн алдал гэмийнх яавч бус,
Нойрмог мунхаг Та нарын адхаг сэтэлийн муугийнх шүү

Дэлгэрэнгүй >>

Эрдэний сан сувашид

Ухаантан мэргэд хэдий эрдэмтэй боловч
Улам улам мэрэгжихийн тул ном судар цуглуулъюу
Урсах мөрөн бүгд уламжлан дамжсаар
Усны сан болсон их далайд цутгах адил

Дэлгэрэнгүй >>

Дээдийн номыг асар түргэн бүтээх хэрэгтэйг номлосон арван хоёр шүлэг

Эдүгээ цөвүүн цагийн маш муу ард, эрхэт Бурханы шашныг сүйдэхэд хүргэв. Энэ муу цагийн гутамшигт муу явдалд, эрдэм үгүй буруу үзэлт мунхагууд, эрхэм Шагжамунийн шашны номын ёс, эрдэнийн сайхан журмыг эвдэж сүйтгэв.

Дэлгэрэнгүй >>

Хутагт Данзанравжаа жинхэнэ утгаар яаж амьдрах вэ гэдэг талаар ийн өгүүлжээ.

“Аяа хэмээн”
Ачит багшийгаа орой гавал мэт үүрч яв
Амь нас лугаа дүйцүүлж ядам бурхныг шүтэж яв
Сүүдэр мэт ханд, дагинас сахиустай нөхөрлө
Сүжиг тангараг санваарийг нүдний цөцгий мэт энхрийл

Дэлгэрэнгүй >>

Цайны дээж өргөхдөө унших ном

Тэнцэх ижилгүй Бурхан их эрдэнэ
Тэнцэх ижилгүй ном их эрдэнэ
Тэнцэх ижилгүй хуврага их эрдэнэ
Тэтгэгч дээд гурван эрдэнэд тахил өргөе.

Дэлгэрэнгүй >>

Далай Лам бээр олон шавь нараа Бурханы гэгээрсэн хутагийг олохын тулд зориулан айлдсан ерөөл.

Үнэн сэтгэлээр амь бие ч
Өнгөрсөн одоо ирээдүйн буянаа
Үргэлж бусдын тусын тулд
Өчүүхэн ч эргэлзэлгүй ямагт зориулсугай би

Дэлгэрэнгүй >>

Өөрөө өөртөө чөлөө өг

Эхээс төрөхдөө ч ганцаар төрөх,
Эрлэгт очихдоо ч ганцаар очих.
Үйлийн үрээс минь хэн ч хуваалцахгүй
Үнэний эрэлд минь садан туслахгүй.

Дэлгэрэнгүй >>

Нарова гэгээнтэн бээр хорвоогийн тухай ийнхүү айлдав

Хорвоо бусдын гэмийг атгаглагч
Хорвоо үзэхэд тэсэшгүй гал
Хорвоо балар харанхуй шорон гяндан
Хорвоо гурван хорын гүнзгий шавар
Хорвоо муу заяаны ширүүн давалгаа
Хорвоо шүлсэнд боогдсон хорхой

Дэлгэрэнгүй >>

Үхэр, хонь, ямаа гурвын гэлэн тойнтой хүүрнэсэн яриа

/Зориулсан мах цээрлэх ёсон оршив/
Эрдэнэ лам их нигүүлсэгчдээ мөргөмү.
Эртний үйлээр мал болон төрсөн хийгээд

Эдүгээгийн үйлээр мал болон төрж болох ба
Ээлжилж хүн лүгээ мал болон төрөгчдийг
Энэрэхүйгээр удирд лам Аръяабало.

Дэлгэрэнгүй >>

Ахуй ертөнцийн жаргал, зовлон хоёулаа саад

Гоё сайхан хувцастай гоо үзэсгэлэнтэй хүүхэн нэг байшинд хүрэлцэн иржээ
гайхаш алдсан эзэн асуусан нь Та хэ буй> Хүүхэн хариулсан нь Би бээр хүмүүст зол жаргал авчирагч жаргалын бурхан гэхэд Эзэн баярлаж зочиныг гэртээ саатахыг урьж хүндэтгэн дайлав.

Дэлгэрэнгүй >>