|
Бурханы шашин Барууны орнуудад |
|
Хүний биеийн ихэнх євчний 70-80 хувь нь эм тарианд эдгэхгүй, сэтгэлийн гаралтай євчин голлох болсныг яг таг нотлох судалгааны дүнгүүд цувж байна. Америкийн 240 том эмнэлэгт бурхны шашны бясалгалыг албан ёсны эмчилгээнд оруулаад байгаа юм. Их хєлгєний Очир тарнийн урсгал Америкт эрчээ авч байна. Бурхны шашныг судалж, зєв сэтгэлийг олцгоохоор бясалгацгаана. Албан ёсны судалгаагаар АНУ-д хоёр сая хүн бурхны шашинтай гэж бүртгэгджээ. Барууны орнуудад Буддын 1062 сүм хийд ажиллаж байна. Интернэтээр бурхны шашныг сурталчилдаг 27 мянган вэб хуудас ажиллаж, энэ тєрлийн ном зохиолууд хамгийн их борлуулалттай болжээ. Үнэн алдартны Орост ч Буддагийн шавь нар нэг саяд хүрээд байна. Єрнийн соёлын тэргүүлэгч гүрний нэг Франц бурхны шашинтны тоогоороо Христын ертєнцийг тэргүүлэх болжээ. Францын хүн амын 10 хувь нь бурхны шашинтай болсон, 25 хувь нь хойд нас эргэж тєрдєгт итгэгчид гэдгийг Францын засгийн газрын албан ёсны нэгдсэн судалгаанаас иш татаж байна. Хєгшин тивд Оросыг оруулахгүйгээр албан ёсоор бүртгэгдсэн бурхны шашны дєрвєн мянга гаруй томоохон байгууллага ажиллаж байгаа юм. Германд 1.5, Англид 1.2 сая хүн бурхны шашинтан гэж бүртгэгджээ.
|