2012-02-15 | Нийтэлсэн:admin
Шашин үндэслэгчид дотроос зөвхөн Будда л өөрийгөө эгэл хүнээс огтхон ч ялгаж үзээгүй цор ганц багш мөн билээ. Тэрээр эгэл жирийн хүн мөнөөр үл барам өөрийгөө аливаа нэгэн гадны хүчин зүйлийн ивээл биелэл бус хэмээн үзнэ.
2012-02-13 | Нийтэлсэн:admin
Хималайн уулсын урд хормойг ороон урсах Рохини голын эрэг дээр оршигч, Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Суддодана Гаутама буюу ариун идээт хаан бээр амьдарч байжээ. Тэрбээр шулуун шударга, цэцэн мэргэн хэмээн алдаршиж, айлдсан болгоныг нь үг
2012-02-04 | Нийтэлсэн:admin
Хоёр дугаар Бурхан хэмээн гурван ертөнцөд машид алдаршсан. Энэтхэгийн их соён гэгээрүүлэгч, махасидда Нагаржунагийн Гэгээнээс өөрийн хамаатан болох нэгэн хаанд илгээсэн сугааль захидал нь эдүгээ Бурханы шашны сонгодог зохиол болон дэлгэрчээ.
2012-02-01 | Нийтэлсэн:admin
Хэрэв багш чи тасралтгүй залгамжлах
Хамба нарын зиндааных биш бол
Авшиг хүртсэний хэрэг юун?
Дхарма ном сэтгэлд шингээгүй бол
Тарни цээжлэхийн ашиг юун?
2012-01-22 | Нийтэлсэн:admin
Орь залуу,хутагт Манзушри дор мөргөмүй.
1.Алимад сайн гарахуйн орон бүхний цог Манзушри
Асрахуйгаар хотол бүхэнд түгээмэл зөөлөн аальт
Асар Зөөлөн Цогт гэж алдаршсан нигүүлсэгч итгэл
Амьтан бүхний дээд аврал Манзушри дор мөргөмүй.
2.Өтөл на
2012-01-22 | Нийтэлсэн:admin
Бодьсадва гэдэг нь ямар хүнийг хэлэх вэ? гэдгийг улам нарийсган тодруулбал, амьтны тусыг хязгааргүй бүтээхээр энэ ертөнцөд залагдсан Бурханы хувилгаан гэж юуны өмнө тодорхойлж болох юм. Эгэл жирийн хүмүүн төрөлхтнөөс бодьсадва хүн юугаараа ялгаатай байх в
2012-01-22 | Нийтэлсэн:admin
Дармападагаас түүвэрлэн эдгээр цоморлигуудыг орууллаа.
5:60
Хульжсан нойртонд шөнө урт аа
Сульдсан тамиртанд аян урт аа
Номгүй мунхагт ертөнцийн харанхуй урт аа.
2012-01-22 | Нийтэлсэн:admin
1:5
Занах уурлах чиний хилэн
Замын дайсныг цогцлоож босгоно
Заналгүй уучилж өшилгүй мартвал
Зам цэвэршиж дайсан арилна
Хорслыг хорслоор ялдаггүй ни
Хорвоо ертөнцийн үнэн
Өшийг өршөөлөөр дардаг ни
Өнө мөнхийн зам
2012-01-13 | Нийтэлсэн:admin
Малункяпутта хэмээгч нэгэн шавь нь Буддад гүн ухааны онолын алдарт арван сонгодог асуултыг тавьж, хариулт авахыг хүссэн байдаг.
Нэгэн өдөр Малункяпутта үдийн бясалгалаа дуусгаад, Бурхан багштай уулзан амар мэндийг айлтгаж, хажууд нь суугаад ийн асуужээ.
2012-01-13 | Нийтэлсэн:admin
Судрын ёсны номонд мөргөл үйлдэхүйн 8 ач тусыг тайлбарласан байдаг.Үүнд :
1. Хойд төрлүүддээ эрхтэн бүрэн төгс сайхан биеийг олох болно.
2. Цаг ямагт тус дэм үзүүлэх нөхдөөр төгс хүрээлэгдэж санасан бүхэн чинь сэтгэлчилэн бүтэх болно.
3. Хойд төрлүүддэ